Түгээмэл асуулт хариулт

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК

Засварын механик бэлтгэх хөтөлбөр гэдэг нь Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК өөрийн засварын боловсон хүчинийг бэлтгэж авдаг хөтөлбөр бөгөөд 5 сарын хугацаатай үргэлжилдэг. 5 сарын хугацаанд онол, дадлага хосолсон байдлаар сургалт явагдаж САТ-ын тоног төхөөрөмжийн анхан шатны засварын механик болж төгсөх ба амжилттай төгссөн суралцагч манай компанид шууд ажиллаж эхэлнэ. Сургалтын хугацаанд унаа, хоол, сар бүр тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог. Тус сургалтанд элсэхийг хүсэгчидээс сонгон шалгаруулж авдаг ба анхлан тавигдах шаардлага нь техник технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх, англи хэлний мэдлэгтэй байх зэрэг болно.
Засварын механик бэлтгэх сургалтыг хэзээ эхлүүлэх нь тухайн жилийн бизнес төлөвлөгөө, компаний ажиллах хүчний хэрэгцээ шаардлага зэрэг дээр тулгуурлан менежментээс гаргах шийдвэрээс хамаардаг тул тодорхой хугацааг урьдчилан хэлэх боломжгүй байдаг. Тус сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэмэгц бид өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дээрх хуудсуудаараа дамжуулан зарлаж бүртгэдэг.
Манай компаниас олон нийтэд зориулан тодорхой төлбөртэйгөөр явуулдаг Хүнд машин механизмын Операторын сургалт нь нийт 5 хоногийн хугацаатай нийт 40 цагийн сургалт байдаг ба тус сургалт нь Хүнд механизм барьдаг, туршлагатай операторуудад зориулсан, САТ-ын тоног төхөөрөмж дээр мэргэшүүлэх сургалт юм. Сургалтын үнэ төлбөрийн талаар 70187588 утсаар залган Сургалтын хэлтэстэй холбогдож лавлана уу.
Операторын сургалтын 2020 оны хуваарийг ЭНЭ холбоосоор орж үзнэ үү.
Бид харилцагч байгууллагуудынхаа засварын ажилчдад зориулан тодорхой сэдвүүдээр, үнэ төлбөртэй засварын сургалтуудыг зохион байгуулдаг. Ямар ямар сэдвээр хэзээ хэзээ засварын сургалт явагдахыг ЭНЭ холбоосоор орж үзнэ үү. Хэрэв энэхүү хуваарьт танд хэрэгтэй засварын сургалт байхгүй байвал 70187588 утсаар залган манай компаний Сургалтын хэлтэстэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Хэрэв танай байгууллагад тодорхой засварын сургалтыг авах шаардлагатай 5-аас доошгүй хүн байгаа бол бид танай байгууллагад хэрэгтэй сургалтыг таны хүссэн хугацаанд зохион байгуулж явуулах боломжтой.
Хугацаа Тоног төхөөрөмжийн ашиглалтын нөхцөл
1 хоног 8 мото цаг 12 мото цаг Хязгааргүй мото цаг
7 хоног 40 мото цаг 60 мото цаг Хязгааргүй мото цаг
30 хоног 176 мото цаг 420 мото цаг Хязгааргүй мото цаг
Хэрэв та мото цагийн нөхцлөөр түрээсийн гэрээ хийсэн бол ашигласан илүү цагийн тоогоор илүү цагийн төлбөрийг төлнө.
Аливаа тоног төхөөрөмжийг түрээслэх хугацаанд компанид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ба техник түрээснээс орж ирэхэд буцаан олгогдог.
Барьцаа төлбөр нь түрээсийн НӨАТ орсон үнийн дүнтэй тэнцүү.
Тийм. Хэрэв та нэмэлтээр хэрэгслүүд авах бол түрээсийн төлбөр нэмэгдэнэ.
a) Төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үйлчилгээ (250 мото цаг тутамд)
b) Хэвийн элэгдэл хорогдол
a) НӨАТ-н зардал
b) Шатахууны зардал
c) Газартай харьцах эд ангийн зардал (шүд, хутга, соёо)
d) Тээвэртэй холбоотой зардлууд
e) Буруу ашиглалтаас үүдэн гарах зардал
f) Операторын зардал
Болно. Гэхдээ тухайн техник дээр ажиллах оператор нь мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой ба бичиг баримтыг нь цахим шуудангаар өгнө.
Болно. Энэ тохиолдолд тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн үеийн даатгалыг зайлшгүй хийлгэх шаардлагатай.
Түрээслүүлэгч талын байранд түрээслэгч талын хариуцагч тоног төхөөрөмжийг шалган хүлээж авсан өдрөөс түрээслүүлэгч талд тоног төхөөрөмжийг өгөх өдөр хүртэлх хугацааг хэлнэ.