Метал хийц боловсруулах төв


Метал боловсруулах төв гэж юу вэ?

Жижиг эд ангиудаас эхлээд хүнд машин механизмын метал эд ангиудыг сэргээн засварлах, зоролт хийх, боловсруулах, өнгөлж сэргээн засварлах хүчин чадал бүхий машинуудын цогцолборыг метал боловсруулах төв гэнэ.

Метал боловсруулах төвд юу хийгдэх вэ?  

Хөдөлгүүрийн блокны гадаргуу, насосын их бие, хөдөлгүүрийн их биеийн гавал, тахир гол, голын хүзүү, их бие, яндангийн хоолой, муфт зэрэг эд ангиудыг зорох, өнгөлөх, тэгшлэх, өрөмдөх, ховил татах, метал дүүргэлт хийх, гагнах, гадаргууг дахин боловсруулах эд ангиудыг сэргээн засварлах ажлууд хийгдэнэ.


Үзэх

Facebook Twitter Google Plus