CAT 360 ADVANTAGE хөтөлбөрийн хүрээнд Tөв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах нүүрсний уурхай дахь CAT D8R гинжит трактортоо Алтан багцын үйлчилгээ худалдаж авсан билээ.

Success: Анхааруулах кодын дагуу засвар хийгдэж олон цагийн сул зогсолт болон хөдөлгүүр дээр том засварын ажил хийгдэхээс өмнө хөдөлгүүрийг аварч чадлаа. 
Product link-ээр тоноглогдсон D8R гинжит трактор дээр EID:360 кодтой Low engine oil pressure 3 дугаар төвшний алдааны анхааруулга Vision link вэб програм дээр ирсэн. Mөн хөдөлгүүрийн тосны дээжийг SOS лабораториор шалгахад түлшний бохирдол илэрсэн тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хариу гарсан. Иймд дуудлагын засварын багт мэдэгдэж яаралтай засварчин илгээсэн. Уг машины хөдөлгүүрт үзлэг хийлгэхэд 4 дүгээр цилиндрийн nozzle түлш гоожиж байсан ба түлшний насосоор мөн түлш алдаж байсныг яаралтай арга хэмжээ авч засварласан.


Одоо гинжит тракторын ажиллагаа хэвийн болж анхааруулах болон алдааны код арилсан. 

Энэхүү техник Product Link ашигладаггүй байсан бол хөдөлгүүр цохих аюул үүсэж 174,824,558 сая төгрөгний зардал гарах байсан ба технологийн тусламжтайгаар аюулыг урьдчилан мэдээлэлж 170,120,261 сая төгрөгний хэмнэлт хийж техникийг аюулгүй болгосон байна.
Facebook Twitter Google Plus