”Вагнер Ази Тоног Төхөөрөмж“ ХХК –нь 2011 онд 10 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод Агрегат Засварын Төвийг барьж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтанд оруулсан. Уг төв ашиглалтанд орсноор Катерпилларын хэрэглэгчид эвдэрсэн эд анги болон агрегатуудийг монголдоо сэргээн засварлах боломжтой болохын зэрэгцээ Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангиудыг сэргээн засварлах үйлдвэрийн анхных нь юм. Манай Агрегат Засварын Төв нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, захын дамжуулагч болон хүч дамжуулах анги өөр бусад гол эд ангиудад их засвар хийх буюу сэргээн засах хүчин чадалтай юм. Уг төв нь Катерпилларын стандартын дагуу эд ангийг засварлахаас гадна их засварт орсон бүх төрлийн Катерпилларын хөдөлгүүр болон машины эд ангид туршилт хийх хэд хэдэн тоног төхөөрөмж суурилуулан ажиллуулж, харилцагчиддаа эд ангийн найдвартай ажиллагаа, удаан эдэлгээг баталгаажуулдаг. Энэ онд энэхүү Агрегат Засварын төвийг 3 дахин томосгож, хүчин чадал нь 3-5 дахин нэмэгдсэн юм. Ингэснээрээ Монгол дахь КАТ-ын техник хэрэглэгчид хугацаа алдахгүй, сул зогсолт хийхгүй, эд ангиуд болон бүтэн агрегатыг сэргээн засварлах боломж дэлхийн стандартад хүрч байгаа юм.

Доорх танилцуулганаас Агрегат Засварын төвийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаарай.



Facebook Twitter Google Plus