Агрегат засварын төв

”Вагнер Ази Тоног Төхөөрөмж“ ХХК –нь 2011 онд 10 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод Агрегат Засварын Төвийг барьж, тоног төхөөрөмжүүдийг суурьлуулан ашиглалтанд орууллаа. Уг төв ашиглалтанд орсоноор Катерпилларын хэрэглэгчид эвдэрсэн эд анги болон сэлбэгүүдийг монголдоо сэргээн засварлуулах боломжтой болохын зэрэгцээ Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангиудыг засварлах, сэргээн босгох үйлдвэрийн анхных юм.
Манай Эд Анги Сэргээн Засах Төв ньхөдөлгүүр, хурдны хайрцаг, захын дамжуулагч болон хүч дамжуулах анги өөр бусад гол эдангиудад их засвар хийх буюу сэргээн засах хүчин чадалтай юм. Уг төв нь Катерпилларын стандартын дагуу эд ангийг засварлахаас гадна их засварт орсон бүх хөдөлгүүр болон машины эд ангид туршилт хийх хэд хэдэн тоног төхөөрөмж суурилуулан ажиллуулж, харилцагчиддаа эд ангийн найдвартай ажиллагаа, удаан эдэлгээг баталгаажуулдаг.

Агрегат Засварын Төв:

 +976 9905-5777
Facebook Twitter Google Plus