S∙O∙S Services

S.O.S үйлчилгээ гэж юу вэ? Харилцагчид очих ашиг тус


S-O-S үйлчилгээ гэдэг нь тос болон хөргөлтийн шингэнд хийгдэх лабораторийн шинжилгээ юм. Шинжилгээний хариу дээжийг хүлээн авснаас хойш 1-3 өдрийн дотор бэлэн болдог ба манай шинжилгээний 95% нь 24 цагийн дотор харилцагчид хүрдэг. Хурд хамгийн чухал бөгөөд цаг хугацаа алдах нь өртөг өндөртэй байдгийг бид мэднэ. Шинжилгээний дээж S-O-S лабораторид ирснээр, дээж бүрт цогц шинжилгээг хийх ба дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор шинжилгээг гүйцэтгэдэг. Мэргэшсэн ажилтнууд шинжилгээг гүйцэтгэж, 30 гариу жилийн туршлагатай аналист тайлбар зөвлөмж өгдөг ба таны асуултанд хариулах, шинжилгээний хариуны талаар нарийвчлан ярихад бид хэзээд бэлэн байх болно. Харилцагч S-O-S үйлчилгээнд оруулсан 1$ тутамдаа 10$ хэмнэдэг ба S-O-S үйлчилгээг ашигласнаар Та дараах давуу талуудыг авах болно.

  •   S-O-S эвдрэлийг эрт илрүүлнэ – томоохон эвдрэл үүсэхээс өмнө засварлах боломж олгодог,
  •   S-O-S сөрөг муу хариунаас гадна эерэг сайныг танихад хэрэглэгдэнэ. – ингэснээр, эвдрээгүй эд ангийн засварт мөнгө төлөх шаардлагагүй болно,
  •   S-O-S cул зогсолтыг төлөвлөх боломжийг олгоно – ажлын ачаалалд тохируулан,
  •   S-O-S засварын төлөвлөлтийг хянахад тань туслана – төлөвлөгөө ажлыг гүйцэтгэсэн эсэхийг хянахболомж олгоно,
  •   S-O-S төсвийг илүү сайн удирдахад боломжийг олгоно – эвдрэл гэмтэл болон сул зогсолтыг багцаалснаар,
  •   Тосны ашиглалтыг уртасгах – тосыг тодорхой интервалааар солихын оронд тухайн тосны төлөв байдалд үндэслэн тосыг солино,

  Засварын хөтөлбөрийн тань хамгийн үр ашигтай хэдэн минут...


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: soslab@wagnerasia.com болон 976-7575-6090 утас руу холбогдоорой.

S.O.S Тосны шинжилгээ


...Хэдэн мл тосны дээж танд түүх өгүүлэх болно...


Стандарт багц

Элементийн шинжилгээгээр тосонд 10 микрон болон түүнээс бага хэмжээтэй ямар метал хэр хэмжээгээр агуулагдаж байгаа тогтооно. Дээжнээс дээжинд ямар металл ихсэж байгааг хянах нь тоон үзүүлэлтийг хянахтай адил чухал юм. Иймээс тосоор тослогддог эд анги бүрт металлын элэгдлийн хэмжээг тогтоох тулд тодорхой интервалаар дээж авах шаардлагатай болдог. Элементийн шинжилгээгээр элэгдлийн үзүүлэлтээс гадна бохирдлыг бас тодорхойлно.

 

Primary element

Secondry element

Potential wear

Probable problem area/causes

Engines Top end

Silicon

Iron, chrome, aluminum

Liners, rings, pistons

Air induction system/filter dirt contamination

Iron

Chrome, aluminum

Liners, rings, pistons

Abnormal operating temps, oil degradation, fuel or coolant contamination8 stuck/broken rings

Chrome

Molybdenym, aluminum

Rings, pistons

Blowby, oil consumption, oil degradation

Iron

 

Liners, gears, valve train, crankshaft

Abnormal operating temps, lack of lubrication, contamination, storage(rust)

Engines Bottom end

Silicon

Lead, aluminum

Bearings

Dirt contamination

Lead

Aluminum

Bearings

Lack of lubrication, coolant contamination, fuel contamination

Hydraulic

Silicon

Molybdenym, Aluminum

Cylinders, rods

Dirt contamination

Copper

Iron

Hydraulic pump

Oil degradation8 contamination

Transmission

Iron

Aluminum, chrome

Roller or needle bearings

Bearing failure

Aluminum

Iron, copper

Torque converter

Bearing wear

Final drives

Silicon

Iron, aluminum

Gears

Dirt contamination, clay soils contamination

Iron

Sodium, Chrome

Gears, bearings

Water entry, preload loss


Тунгалаг чанарын шинжилгээг гидравликийн болон хүч дамжуулах ангиас авсан тосонд жижиг хэсэг тоологч багажаар гүйцэтгэдэг. Энэ шинжилгээгээр элэгдлээс үүсэх метал болон металл биш үртэсийг тоолохоос гадна гаднаас систем рүү нэвтэрсэн бохирдлыг тоолно. Элементийн болон тунгалаг чанарын шинжилгээний мэдээллийг цуглуулснаар гидравлик болон хүч дамжуулах системийн талаар илүү оновчтой тайлбар зөвлөмж өгдөг. Эдгээр шинжилгээг хослуулан хэрэглэснээр элементийн шинжилгээгээр таних боломжгүй эвдрэлийг илрүүлэх боломжтой нээгддэг.


Тосны төлөв байдлын шинжилгээгээр тосны тослох чанарын алдагдлыг тодорхойлох ба нил улаан туяаны багажаар шинжилгээг хийнэ. Энэ шинжилгээгээр хэрэглээний явцад тос чанараа алдсан эсэхийг мөн тосны ашиглалтын хугацаанд үзүүлэлтдээ тохирсон ажил гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлно. 


Түлш, ус, гликолыг тодорхойлох: Тосонд түлш, ус, гликол илрэх нь яаралтай засварын ажлыг эхлүүлэх эвдрэл системд явагдаж байгааг илэрхийлдэг. Тос түлшээр бохирдвол зууралдлага нь буурч, тослох чанараа алддаг. Шаталтанд ороогүй түлш кольцийг даган урсаж тахир гол руу орсноос эсвэл хүйтний улиралд хэт удаан нормальдах нь түлшний бохирдлыг үүсгэдэг. Түлшний бохирдол нь ашигласан тосны эзэлхүүний 4%-иас ихсэхэд, вкладш элэгдэж, кольц гацах үндсэн шалтгаан болно. Хөргөлтийн шингэн нь тосыг маш хурдан исэлдүүлэх ба яаралтай засварлах арга хэмжээ авахгүй бол томоохон эвдрэлийн шалтгаан болдог. Хэт халалтын улмаас конденсац үүсэх эсвэл, ус систем рүү орсноор тос усаар бохирддог. Усны бохирдол нь шүүлтүүрийг бөглөрүүлэх ба эд ангийн насжилтийг багасгах эсвэл гэнэтийн эвдрэлд хүргэнэ.

Нэмэлт шинжилгээнүүд
PQI- Mеталлын шинжилгээнд хэрэглэгддэг лабораторийн бүх төрлийн багаж нь 10 микроноос дээш хэмжээтэй жижиг хэсгийн тухай мэдээллийг өгөх боломжгүй байдаг. Тэгвэл энэ дутагдалтай талыг нөхөх зорилгоор PQI шинжилгээг та бүхэнд санал болгож байна. PQI шинжилгээ нь тухайн тосны дээжинд агуулагдах нийт соронзлогддог материалуудын тоо ширхгийг мэдээллэнэ. Хэрвээ төмрөн эд ангид (ихэнхи эд анги төмрөөр хийгддэг) эвдрэл явагдаж байвал, металлын шинжилгээний үзүүлэлт хэвийн гарсан ч, PQI шинжилгээний утга өндөр гардаг . Машин тоног төхөөрөмжийнхөө ашиглалтын хугацааг хамгийн дээд хэмжээгээр уртасгахад тань туслах зорилгоор PQI шинжилгээг хөдөлгүүрийн болон захын дамжуулагчийн дээжинд хийлгэхийг бид зөвлөдөг. PQI шинжилгээг бүх төрлийн тосонд буюу тортогтой, тортоггүй ямар ч дээжинд хийж болдгоороо давуу талтай. Бодит, нарийвчлалтай үр дүнг PQI шинжилгээнээс авахын тулд дээжийг халуун байхад нь авах шаардлагатай.

Нийт суурийн тоо (НСТ) - Түлшинд агуулагдах хүхрээс үүсэх хүчлүүд нь тосны чанарыг муутгаж, эд ангийг зэврээдэг. Хөдөлгүүрийн тос нь хүчлийг тодорхой хэмжээгээр саармагжуулах чадвартай байдаг бөгөөд энэ үзүүлэлтийг шалгах зорилгоор нийт суурийн тоо шинжилгээг хөдөлгүүрийн тосонд хийдэг. Монгол улсад худалдаалагдаж байгаа түлшинд хүхрийн агуулга өндөр, хэрэглэгдэж байгаа тосны чанар муу зэргээс шалтгаалж нийт суурийн тоо шинжилгээг хөдөлгүүрийн тосон дээр байнга хийлгэхийг би зөвлөж байна. Мөн энэ шинжилгээний үр дүн нь тосны ашиглалтын зохимжит интервалыг тогтоох ажиллагааны нэгэн чухал хэмжигдэхүүн болон хэрэглэгддэг. 


Нийт хүчлийн тоо (НХТ) - Хөдөлгүүрийн тос солих интервалыг ихэсгэх болон гидравлик тосыг солих хугацааг Катерпилларын зөвлөсний дагуу 4000 цаг хүртэл уртасгах зорилгоор нийт хүчлийн тоо шинжилгээг хийдэг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: soslab@wagnerasia.com болон 976-7575-6090 утас руу холбогдоорой.



S.O.S Хөргөлтийн шингэний шинжилгээ

Хөдөлгүүрийн эвдрэлийн 50% орчим нь хөргөлтийн системтэй холбоотой байдаг. Үүнээс улбаалан, caterpillar нь S×O×S хөргөлтийн шингэний шинжилгээг бий болгосон ба тус шинжилгээг бүх төрлийн хөргөлтийн системийн хөргөлтийн шингэнд хийлгэхийг зөвлөдөг. Дизель хөдөлгүүр нь жижиг тэрэг болон бага оврын ачааны машины хөдөлгүүрээс илүү өндөр температур, илүү өндөр даралтын дор ажилладаг тул түүнд ашиглах хөргөлтийн шингэнд мөн адил өндөр шаардлага тавигддаг байна. Ялангуяа caterpillar-ын бүтээгдэхүүнүүд нь хөдөлгүүр, хүч дамжуулах анги болон гидравликийн тосноос дулааныг шингээх хөргөлтийн системд тулгуурласан хийцтэй. Үүнээс гадна, ашигласан хөргөлтийн шингэнийг солих нь илүү хатуу чанд бөгөөд өртөг өндөртэй болсоор байна. Ашигласан хөргөлтийн шингэнийг асгахдаа холбогдох хуулийг мөрдөх ёстой. SOS шингэний шинжилгээний лабораторийн үйлчлүүлэгчид нь хөргөлтийн шингэнийг солих хугацааг уртасгах боломжтой учраас байгаль орчиндоо ээлтэй ханддаг. Дээрх бүхнээс үзэхэд, өнөөгийн машин болон хөдөлгүүрийг хамгийн ашигтай ажиллуулахын тулд SOS хөргөлтийн шингэний шинжилгээг хийлгэвэл зохимжтой.

Cтандарт багц
  •   pH
  •   Цахилгаан дамжуулах чанар
  •   Гликолын түвшин
  •   Хөлдөх болон буцлах температур
  •   Нитритийн түвшин
  •   Молигийн түвшин
  •   Харааны шинжилгээ: өнгө, үнэр, хөөсрөлт, тунадас

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: soslab@wagnerasia.com болон 976-7575-6090 утас руу холбогдоорой.


Онлайн SOS

Байнга тавигддаг асуултууд ба тэдгээрийн хариултууд

Дээжийг хэзээ авч, хаашаа илгээх вэ?

Дээжийг тогтмол интервалаар (хөдөлгүүр 250 цаг тутамд, хөдөлгүүрийн бус эд ангиас 500 цаг тутамд) авах ба ингэснээр тухайн машины эд анги бүрт түүх болон чиг хандлагыг үүсгэдэг. дээжийг SOS лабораторийн хаягийг энд дарж үзнэ үү.

Дээжийг хэрхэн зөв авах бэ?

Дээж авах аргачлалын талаар энд дарж үзнэ үү.

Шинжилгээний хариугаа хэрхэн авах вэ?
Шинжилгээний хариу нь тайлбар зөвлөмжийн хамт таны и-мэйл хаяг руу илгээгдэх болно. Хэрвээ танд СAT-н CWS ID байгаа бол, үр дүнг 24/7-өөр SOSWEB-ээс авах боломжтой. Та http://www.wagnerasia.com/technology/sos.html хаяг руу нэвтэрнэ үү.

Шинжилгээний хариу гарах хугацаа хэд хоног вэ?
Дээжний хариу гарах хугацаа нь 1-3 өдөр бөгөөд манай нийт дээжний 95% нь 24 цагийн дотор бэлэн болдог.

Шинжилгээний хариу үнэн эсэхэд хэрхэн итгэх вэ?

Шинжилгээ бүр нь бидний 5 жилийн, эцэг лабораторийн 30 жилийн, катерпилларын 50 жилийн туршлага дээр үндэслэн хийгддэг. Шинжилгээ бүрийг хамгийн сүүлийн үеийн лабораторийн багажаар мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэдэг. Бид чанарыг хянах чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг.

Дээж авах иж бүрдлийг хэрхэн худалдан авах вэ?

Зориулалтын саванд ирсэн дээжийг л зөвхөн хүлээн авах ба энэ нь иж бүрдэл байдлаар худалдаалагддаг. Дээж авах иж бүрдэл нь дээж авахад шаардлагатай бүх зүйлсийг багтаасан байдаг. Худалдан авахын тулд WAE-н parts-н хэлтэсээр зочлох буюу 7018-7588 дугаар луу холбогдоорой.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: soslab@wagnerasia.com болон 976-7575-6090 утас руу холбогдоорой.