Уул уурхайн технологи


Бид Катерпилларын CAT® Product Link™ – Машин тоног төхөөрөмжийг алсаас шууд хянах баазын менежментийн систем, CAT® Minestar™ – Уул уурхайн автоматжуулалтын систем, CAT® Driver Safety System – Операторын ядарсаныг мэдрэх аюулгүй ажиллагааны систем , CAT® Simulators, CAT® EMS®, CAT®360° ADVANTAGE зэрэг тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бууруулах менежментийн шийдлүүдийг Катерпилларын олон улсын стандартын дагуу нийлүүлдэг. Эдгээр технологийн шийдлүүд нь уурхайн үйл ажиллагаанд оролцож байгаа техник, хүн, ажлын процессийг хооронд нь холбож хамгийн үр бүтээмжтэй, аюулгүй ажиллахад тусална.


Cat® MineStar ™


Cat® MineStar ™ нь уул уурхайн салбарын хамгийн өргөн цар хүрээтэй, иж бүрэн технологийг санал болгодог багц юм. MineStar нь Дэлхийн өнцөг булан бүрт олон жилийн турш үр дүнгээ өгсөөр байна. Уурхайн олборлолтын хэлбэр нь ил хэлбэрээс далд хэлбэрт шилжихийн хэрээр Катерпиллар нь олон арван жил хийж ирсэн дэмжих үйлчилгээгээ сайжруулах үүднээс технологийн багцуудыг өргөжүүлэн хөгжүүлж эхэлсэн. Уурхайд аюулгүй, үр ашигтай ажиллахад томоохон бэрхшээл тулгардаг. MineStar нь өдөр бүр тохиодох бэрхшээлүүдийг даван туулахаар боловсруулагдсан. Гол үр ашиг нь Зардлыг хянах. Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах. Илүү үр бүтээлтэй ажиллах. Хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ажлуудыг бүх түвшинд гүйцэтгэж чаддаг автоматжуулалтын систем юм.

Fleet
Fleet нь машиныг цаг тухайд нь хянах, даалгавар өгөх, бүтээмжийн менежментийг цогц байдлаар хангаж, дэлхийн хаанаас ч явагдаж буй бүх үйл ажиллагааны тоймыг танд өгдөг диспетчерийн хяналтын систем юм.

Terrain
Terrain нь технологийн зааварчилгааг шууд ашиглан өрөмдлөгө, хөрс хуулалт, ачилтын үйл ажиллагааг нарийн тодорхойлогдсон удирдлагаар хангадаг хагас автоматжуулсан технологи. Ингэсэнээр машинуудын бүтээмж болоод бодит үр ашиг хурдан хугацаанд нэмэгддэг.

Detect
Detect нь операторын мэдлэгийг дээшлүүлэх болон үйл аюулгүй ажиллагааг хангахад тусалдаг. Өөрөөр хэлбэл операторт туслах зорилготой хар цэг тодорхойлох, камер, радар гэх мэт бусад аюул ослыг мэдрэх, урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан аюулгүй ажиллагааг хангадаг систем юм.





Health
Health нь машинуудын ашиглалт, эвдрэл гэмтэл, бусад чухал мэдээллүүдийг өгдөг. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжүүдийн төлөв, оношилгоо, ашиглалтын тайланг нэгтгэсэн цогц хяналтын систем юм.

Command
Command нь ил болон далд уурхайн тоног төхөөрөмжүүдийг зайнаас удирдах хагас болон бүрэн автомат автоматжуулалтын систем. Fleet, Terrain, Detect болон Health-ийн технологийн чадамжуудыг нэгтгэн таны олборлолтын аюулгүй ажиллагаа, бүтээмжийг эр нэмэгдүүлдэг.





Cat® Inspect


Цаастай зууралдахаас залхаж байна уу? CAT® Inspect-г ухаалаг утсандаа татаж аваарай !

Энэхүү аппликейшн нь утсандаа татаж суулгахад ямар ч үнэ төлбөргүй.Apple-н төхөөрөмжүүдэд iOS7 болон түүнээс дээш хувилбарт болон Андройд төхөөрөмжүүдэд Jelly Bean 4.1 болон түүнээс дээш хувилбарууд суух боломжтой

Cat® Inspect нь Cat болон бусад Cat бус техникүүдэд зориулсан урьдчилсан үзлэг шалгалтыг хийхээс гадна зураг оруулж , тайлбар, үнэлгээ өгч болдог хэрэглэхэд хялбар аппликешин юм.
Хяналт шалгалтын маягтанд урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хяналтын хуудас,
Техникийн анализын маягт (TA-1), Өдөр тутмын аюулгүй байдлын тойрох үзлэг гэх мэт орно.
Та өөрийн Cat дилертэйгээ холбогдож мэдээлэл аваарай.
Та Android үйдлийн аппликейшн татах бол энд дарна уу.
Та IOS үйдлийн аппликейшн татах бол энд дарна уу.

Cat® App: Баазын Менежмент


Cat® аппликешины тусламжтайгаар тоног төхөөрөмжөө хамгийн үр ашигтай удирдаж эхэлнэ.
Техникийнхээ байрлал болон ашиглалт, эрүүл мэндийг хянаж, сэлбэг хэрэгсэлээ захиалахад хэдхэн товчин дээр дарахад л хангалттай. Техник тоног төхөөрөмжөө бүрэн хяналтдаа байлгах нь одоо хялбар болсон.

ДАТА БҮХНИЙГ ЭНГИЙН БОЛГОНО.
Техник бүрийнхээ GPS байрлал, мото цаг, ашиглалт, шатахууны хэмжээг харах боломжтой. Нэг дор танд хэрэгтэй бүх мэдээлэл байгаа.

БҮХНИЙГ ХЯНАЛТДАА БАЙЛГАНА.
Ухаалаг утсан дээрээ автоматаар мэдэгдэл хүлээн авснаар анхаарах хэрэгтэй техникээ мэдэж, ажиллах цагаа ихэсгэж, техник тоног төхөөрөмжийн бааздаа юу болж байгааг үргэлж хянах боломжтой.

ТЕХНИКИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЯНАСАНААР БҮХНИЙГ ХЯЛБАР БОЛГО.
Ганцхан товчоор л та өөрийн дилерт засвар үйлчилгээний хүсэлт илгээж, Алдааны код хүлээн авч, сэлбэг хэрэгсэлээ захиалах боломжтой. Машиныхаа эрүүл мэндийг хурдан шуурхай, хялбараар хянаарай.

Онцлог шинжүүд:
• GPS-н тусламжтай тоног төхөөрөмжийнхөө байрлалыг хянах
• Телематикуудыг хянах (Мото цаг, Ашиглалт, Шатахууны хэмжээ, Алдааны код)
• Ухаалаг утсан дээрээ анхаарах хэрэгтэй тоног төхөөрөмжийн тухай мэдэгдэл хүлээн авах
• Өөрийн Cat® дилерт засвар үйлчилгээний хүсэлт илгээх
• Хэрэгцээт сэлбэг хэрэгсэлээ хайх, захиалах
Cat® аппликешинээ яг одоо татаад техник тоног төхөөрөмжийнхөө баазыг дараагийн түвшинд хүргээрэй.
Та Android үйдлийн аппликейшн татах бол энд дарна уу.
Та IOS үйдлийн аппликейшн татах бол энд дарна уу.