Нийгмийн Хариуцлага

Шинэ үеийн оюунлаг инженерүүдийг дэмжигч Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК


Монгол улсын хэмжээнд Механик, тээврийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойд зориулан ШУТИС-ын Механик инженерийн сургуулиас зохион байгуулж буй Монгол инженер 2017 анхдугаар нэгдсэн олимпиад, эрдэм шинжилгээний их хурал 4 сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нийт 17 их дээд сургууль, 29 аж ахуй нэгж, албан байгууллагууд оролцож буй уг арга хэмжээнд ирээдүйн механик инженерүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийх үүднээс ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК ерөнхий ивээн тэтгэгчдийн нэгээр хамтран ажиллаж мөн оролцож байна. Арга хэмжээний хүрээнд 4 сарын 20 Ажлын байрны нээлттэй өдөрлөг 4 сарын 21 Улсын олимпиад 4 сарын 22 Эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгуулагдах ба Арга хэмжээний үеэр ажлын байрны нээлттэй өдөрлөгт хүний нөөцийн хэлтэс нийт ШУТИС оюутнуудад байгууллагын нээлттэй өдөрлөг, Улсын олимпиад Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-г төлөөлөн Field Service Master Technician БАЯСГАЛАН ОВОГТОЙ СҮХБААТАР​, Эрдэм шинжилгээний хуралд Bагнер Ази Технологи ХХК -г төлөөлөн S·O·S Шингэний шинжилгээний лабораторидийн химич инженер МӨНГӨН-ӨЛЗИЙ ОВОГТОЙ ГАН-ЭРДЭНЭ нар маань оролцох юм. Механик, Инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй ирээдүйн боловсон хүчний зохион бүтээх үйл ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжааг гүнзгийрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд байгууллагаа төлөөлөн оролцож буй залуустаа амжилт хүсэхийн хамтаар PRODUCT SUPPORT, SERVICE хэлтсийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.
Facebook Twitter Google Plus