Нийгмийн Хариуцлага

Эс Жи Эм Эс ХХК 2016 оны шилдэг татвр төлөгч байгууллагаар тодорлоо

Монголын Татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэх аж. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг байна. Ингээд 2016 оны шилдэг татвар төлөгч болсон Эс Жи Эм Эс ХХК-д баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэе.

Facebook Twitter Google Plus