Нийгмийн Хариуцлага

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ Trimble-ийн GPS СИСТЕМЭЭР ТОНОГЛОГДСОН CAT 160H АВТОГРЕЙДРИЙГ танилцууллаа


 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Авто тээвэр, авто зам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Зам тээврийн салбарынхан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр танилцууллаа.

Өдөрлөгийн үеэр "Вагнер Ази Технологи" компани болон "Арж Капитал" компаниуд Trimble-ийн GPS системээр тоноглогдсон CAT 160H автогрейдрээр биетийн өндөр олох үзүүлбэр үзүүлж, гадаслагаагүй тэгшилгээ хийх дэвшилтэт технологийг танилцуулав. "Вагнер Ази технологи" компани нь Trimble-ийн GPS технологиудыг Монголын замын салбарт нэвтрүүлээд энэ жил 5 жилийнхээ ойтой золгож байгаа бөгөөд энэ хугацаанд Авто зам, төмөр зам, нисэх буудлын  10 гаруй томоохон төслүүдэд GPS системүүд үр бүтээлтэй хэрэглэгдэж, нийт 660 гаруй км замыг эдгээр технологиудыг ашиглаж барьсан байна.
Facebook Twitter Google Plus