Нийгмийн Хариуцлага

Агрегат Засварын Төв нь Катерпиллараас дилерүүдэд тавидаг дэлхий нийтийн стандартаас 95% авч Eвро Ази бүсийг хариуцсан Катерпиллараас батламж хүртлээ

2016 оны 8-р сард Катерпилларын Агрегат Засварын Төвийн (АЗТ) мэргэжилтэнгүүд Хятад болон Австралиас ирж эхний үнэлгээг хийсэн. ВАТТ ХХК-н АЗТ-ийн цөөхөн жилийн туршлагатай харьцуулахад үнэлгээний хариу төсөөлж байснаас өндөр гарсан.

Үнэлгээний хариу нь манай АЗТ-д сайжруулах шаардлагатай зүйлсийг илрүүлж, тэрхүү үзүүлэлт, шаардлагуудад хэрхэн хүрэх төлөвлөгөө, систем боловсруулах боломжуудыг нээсэн юм. Агрегат Засварын Төв болон Байнгийн сайжруулалтын багийн хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал мөн өөрчлөлтийг эерэгээр хүлээж авч байсан нь манай Агрегат Засварын төвийг тогтвортой сайжирч, шаардлагуудыг хангахад нөлөөлсөн гол хүчин зүйл юм. АЗТ ажилчид болон Байнгийн сайжруулалтын баг удаах 12 сард гар нийлэн ажиллаж, хүрч болох хамгийн өндөр үнэлгээг авсан.

Катерпиллараас эцсийн үнэлгээг 2017 оны 6-р сарын 19-нөөс 22-ны хооронд хийсэн. Энэхүү үнэлгээгээр манай Агрегат Засварын  Төв нь Катерпиллараас дилерүүдэд тавидаг дэлхий нийтийн стандартаас 95% авч Eвро Ази бүсийг хариуцсан Катерпиллараас батламж хүртсэн юм. 

Катерпиллараас Агрегат Засварын Төвүүдэд тавигддаг стандарт болон үнэлгээний талаар бид бүх харилцагчиддаа дурдсан байсан. Харилцагчид маань гарч буй үр дүнд маш сэтгэл хангалуун бөгөөд бидний хэрэгжүүлж буй энэхүү үнэлгээ болон байнгын хөгжүүлэлтийн төслөөс гарах эерэг үр дүнг харахыг тэсэн ядан хүлээж байгаа.  ​

Facebook Twitter Google Plus