Нийгмийн Хариуцлага

Хишиг Арвин Индустриал ХХК CAT брэндийн 777G 5 ширхэг өөрөө буулгагч самосвалуудыг хүлээн авлаа


Хишиг Арвин Индустриал ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж түүгээрээ өргөжин тэлж энэ жил 20 жилийн ойн баяр нь тохиож буй билээ.
Өчигдөр буюу 8 сарын 21-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Хишиг Арвины сайт дээр Эрдэнэс Таван Толгойн “Баруун Цанхи” төсөлд ашиглагдах CAT брэндийн 777G загварын 5 ширхэг цоо шинэ өөрөө буулгагч самосвалын түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Хишиг Арвин Индустриал ХХК-ийн гүйцэтгэх захирал Х. Батхишиг, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн гүйцэтгэх захирал Кэлвин Каукинэн, Худалдаа ба Түрээсийн газрын захирал Э. Энхдэлгэр болон бусад удирдах албаны ажилчид оролцож ёслол төгөлдөр болжээ. Арга хэмжээнд урилгаар Авъяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Алтай хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн бөгөөд хамт олноороо тойрон бүжиг бүжин хөгжилдөж эл өдрийг түүхэндээ тэмдэглэн үлдээлээ.
Facebook Twitter Google Plus