Нийгмийн Хариуцлага

Бид “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ” -д оролцож "Улз Групп" ХХК-тай уул уурхайн тоног төхөөрөмж худалдаалах гэрээг байгууллаа



Голомт банкнаас 2 сарын 9-ны өдөр зохион байгуулсан “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ”-д Монголын алт олборлогч топ 100 аж ахуйн нэгж болон хүнд даацын тоног төхөөөрөмж нийлүүлэгч компаниуд оролцлоо. Тус арга хэмжээний үеэр Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь Голомт банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Голомт банкны санхүүгийн экспертүүд дэлхийн зах зээл дэх алт, валютын ханшийн хэлбэлзэл, цаашдын төлөв байдлын талаар мэдээлэл өгч, ханшийн эрсдэлээс хамгаалах арга хэрэгслүүдийг танилцуулсан. Тус арга хэмжээний онцлох үйл явдал нь "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК "Улз Групп" ХХК-тай  зөвхөн алт олборлогчдод зориулсан “Алтны урьдчилгаа санхүүжилт”-ийн уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах гэрээг хийлээ. Гэрээнд гарын үсэг зурахаар "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК-ийн Худалдаа ба Түрээсийн газрын захирал Э. Энхдэлгэр болон "Улз Групп" ХХК-ийн ерөнхий  захирал  А.Бүрэнтогтох нар байлцлаа.
Facebook Twitter Google Plus