Нийгмийн Хариуцлага

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь алт олборлогчдод зориулан “CAT CARE” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, Катерпилларын  албан ёсны дилер  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь алт олборлогчдод зориулан “CAT CARE” өдөрлөгийг гуравдугаар сарын 2-нд Корпорэйт Конвеншн центрт амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг тус компанийн Худалдаа ба Түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр, Бүсийн худалдааны менежер Сергей Минко нар нээж, үг хэлсэн.

Мөн өдөрлөгийн үеэр Бүтээгдэхүүн дэмжих газрын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Артем Александрович Оскин, КАТ-ын Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Николай А.Молгачев, Худалдааны төлөөлөгч Ж.Эрдэмбилэг болон бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Т. Сансар нар “Алтны уурхайн бүтээлд тоног төхөөрөмжийн нөлөө” сэдвээр тус тус танилцуулга хийсэн юм.

Үүний дараа Бүтээгдэхүүн дэмжих ахлах мэргэжилтэн Д.Ариунбаяр, Засвар үйлчилгээний газрын Ерөнхий менежер Б.Сүхбаатар, Сэлбэгийн хэлтсийн Ерөнхий менежер Ш.Хадбаатар, ЕвроАзийн Бүсийн Худалдааны төлөөлөгч Игор Анциперов нар сэлбэг болон засвар үйлчилгээ-бага зардал, өндөр бүтээмжийн талаар харилцагчиддаа хандан мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн арга хэмжээтэй холбогдуулан Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооноос алтны салбарын асуудлаар, Хас банкны Ерөнхий эдийн засагч н.Болд алтны ханшийн төлөв, санхүүгийн шийдэл, Худалдааны Ерөнхий менежер А.Жанчив “Cat 360 advantage технологийн шийдэл гэсэн сэдвээр  тус тус танилцуулга хийсэн бөгөөд үйл ажиллагааны талаархи үндсэн 7 өртөө ажиллаж харилцагчдаа мэдээлэл өгсөн юм.

САТ СARE арга хэмжээний тусгай нөхцөлт Тос болон тоног төхөөрөмж худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан доорх харилцагчиддаа

-Монполимет ХХК

-Авто кали ХХК

-Анандын зам ХХК

-Бага таян ХХК

-Ухаалаг зам ХХК

-Алтан ёндоо ХХК

-Шаазгай бадмаараг ХХК

-Хоту ХХК

-Зул буян ундрах ХХК

-Илт гоулд ХХК

-МNO зэрэг компаниудад манай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосонд талархал илэрхийлье.
Мөн тус арга хэмжээний үеэр“CAT-Лизинг" хөтөлбөрийн гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа амжилттай боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК талаас Худалдаа Ба Түрээсийн газрын захирал Э. Энхдэлгэр, Хасбанкны ерөнхий захирал Г.Амартүвшин нар тус тус санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр нь лизингийн таатай нөхцлөөр CAT, SEM-ийн тоног төхөөрөмжийг хурдан шуурхай олгох хамтын ажиллагааны

санамж бичиг болно.

Facebook Twitter Google Plus