Нийгмийн Хариуцлага

Эс Жи Эм Эс ХХК Тайланд дахь Катерпилларын далд уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрийг харилцагчиддаа танилцуулав

Эс Жи Эм Эс болон Оюу Толгой компаниуд Тайланд улсын Рэйёонг хот дахь Зүүн өмнөд Азийн хамгийн томд тооцогдох Катерпилларын далд уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэртэй танилцаад ирлээ. Катерпиллар компани уг үйлдвэрт анх 300 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ба 2012 оны 10 сараас эхэлж далд уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Тус үйлдвэр нь 60,000 метр квадрат талбайтай ба өдгөө 1800 гаруй ажилчидтай. Нийт үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийнхөө 95 хувийг голлох зах зээл болох Индонез, Энэтхэг, Номхон далайн бүсийн орнууд болон Дундад Ази, ОХУ, Өмнөд Африк, Латин Америк, Хойд Америк уруу экспортолдог байна. 





















Facebook Twitter Google Plus