Нийгмийн Хариуцлага

Засварын техникч бэлтгэх “Apprentice” сургалтын эхний анги сургалтаа амжилттай дүүргэлээ.

"Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК-ний Засварын техникч бэлтгэх “Apprentice” сургалтын эхний анги 5 сарын 18-ны өдөр сургалтаа амжилттай дүүргэлээ. Тус анги нийт 22 оюутантай, 2017 оны 12 сард эхэлсэн бөгөөд онол дадлага хосолсон нийт 5 сарын сургалт явагдаж суралцсан оюутнууд маань бүгд ийнхүү амжилттай төгслөө. Тэдний 16 нь Агрегат засварын төвд, 2 нь Оюу толгойн уурхайд ээлжээр, 2 нь түрээсийн тоног төхөөрөмжийн техникчээр, 2 нь дуудлагын засварын техникчээр ажиллахаар хуваарилагдсан ба ирэх 7 хоногоос ажилдаа гарна.
Шинэхэн төгсөгчиддөө цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе!
Facebook Twitter Google Plus