Нийгмийн Хариуцлага

Засварын техникч бэлтгэх “Apprentice” сургалтын хоёрдугаар анги сургалтаа амжилттай дүүргэлээ.

"Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК-ний Засварын техникч бэлтгэх “Apprentice” сургалтын хоёрдугаар анги 6 сарын 8-ны өдөр сургалтаа амжилттай дүүргэлээ. Тус анги нийт 25 оюутантай, 2018 оны 01 сард эхэлсэн бөгөөд онол дадлага хосолсон нийт 5 сарын сургалт явагдаж суралцсан оюутнууд маань бүгд ийнхүү амжилттай төгслөө. Тэдний 10 нь Агрегат засварын төвд, 1 нь цилиндрийн цехэд, 5 нь Төв засварын цехэд, 2 нь цахилгаан үүсгүүрийн техникчээр, 5 нь Дуудлагын засварын хэсэгт, 2 нь түрээсийн тоног төхөөрөмжийн техникчээр ажиллахаар хуваарилагдсан ба ирэх 7 хоногоос ажилдаа гарна.
Шинэхэн төгсөгчиддөө цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэе.
#WagnerAsiaEquipmentLLC #apprenticetraining #training

Facebook Twitter Google Plus