Нийгмийн Хариуцлага

ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК ХАРИЛЦАГЧИДИЙНХАА 200 ГАРУЙ ТЕХНИК ДЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ CAT-ИЙН ДЭВШИЛТЭТ “PRODUCT LINK” ТӨХӨӨРӨМЖИЙГ АМЖИЛТТАЙ СУУРИЛУУЛЖ ӨГЛӨӨ

Энэ онд эхэлсэн 'CAT Get Connect' хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн харилцагчидаа дэмжих, үр ашиг, бүтээмжтэй ажиллуулах зорилготойгоор үнэ төлбөргүй 'Product Link' технологийг суурилуулах аян амжилттай явагдаж байна. Oдоогийн байдлаар уг төхөөрөмжийг Үндэсний олборлогч ХХК, Багануур ХК, Тод Ундарга ХХК, Монгол Алт Корпораци , Эрдэнэс Таван Толгой ХХК, Саусгоби сэндс ХХК, Баян Айраг ХХК зэрэг харилцагчийн 200 гаруй техник дээр амжилттай суурилуулаад байна. Энэхүү шинэ үеийн дэвшилтэт технологи нь харилцагчдад өөрсдийн техникүүдээ алсаас хянаж бүтээмжээ нэмэгдүүлэх боломжийг олгох ба цаашид учирч болзошгүй сул зогсолт, том хэмжээний тоног төхөөрөмжийн засварын зардлуудыг бууруулах зэрэг олон давуу талуудтай билээ.
Facebook Twitter Google Plus