Нийгмийн Хариуцлага

Сайн үйлсийн аянд нэгдэцгээе

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэгийн насны бяцхан үрсээ дэмжин Монголдоо ганцхан байдаг улсын 24 цагийн Хүүхдийн Клиник Сувилал №4-ийн засвар болон тохижуулалтад дэмжлэг үзүүлэхээр боллоо.

1,5-аас 2,8 насны бяцхан үрс өнөөдөр 24 цагийн турш тус цэцэрлэгт хүмүүждэг бөгөөд үүсгэн байгуулагдсанааас хойшхи хугацаанд нэг ч удаа хүүхдүүдийн унтах орыг сольж байгаагүй юм байна. Тиймээс бид хүүхдүүдийнхээ сайн сайхан тав тухтай орчны төлөө нийт 120 хүүхдийн унтах орыг сольж өгөх зорилготойгоор энэхүү аянг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд ганцхан байдаг энэ сувилалд тэжээлийн дутагдалтай, цус багадалттай хүүхдүүд сувилуулдаг.125 ортой ч өнөөдрийн байдлаар 150-аад хүүхэд хүмүүждэг. Хүүхдүүд орон дээрээ багтахгүй болохоор хөлөө ил гарган унтаж байна. 50 жил болсон энэ орыг бүгдээрээ хамтдаа сольцгооё

Хэрхэн явагдах тухай:

→ Зөвхөн манай хуудсанд байрлах энэхүү 24 цагийн Хүүхдийн Клиник Сувилал №4-ийн зурган дээр та лайк дарахад тэдний тав тухтай орчинд сувилуулахад зориулагдаж байгаа юм.

→ 7 хоногийн турш зөвхөн Wagner Asia Equipment LLC хуудсанд байрших зурган дээр дарсан лайк тутамд 100 төгрөгийг манай байгууллага хандивлах бөгөөд та бүхэн идэвхитэй оролцоорой.

Та бүхэн найз нөхөд, хамаатан саднаа уриалж энэхүү постонд like $ share хийлгэж бяцхан үрсээ дэмжээрэй.

 

  • Үргэлжлэх хугацаа:

→ 8 сарын 26-ны мягмар гарагаас 10 хоногийн турш явагдаж 9 сарын 6-ны 18 цагаар тасалбар болон өндөрлөнө.

Facebook Twitter Google Plus