Нийгмийн Хариуцлага

Бид АмЧам ын Гишүүдтэй хамт ХХААХҮЯ - н ы Төрийн Нарийн Бичгийн Даргатай Уулзлаа

20 16 оны 11 - р сарын 8 - нд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим ( АмЧам Монгол ) - ын Хөдөө аж ахуйн хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Л. Баяртулга болон яамны холбогдох газрын дарга нартай уулзлаа. Уулзалтын үеэр АмЧамын ХАА - ын салбарт баримтлах бодлогын бичгийг гардуулж, салбарын цаашдын хөгжлийн төлөө талууд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцсон юм. АмЧамын ХАА - н салбарт баримтлах бодлогын баримт бичиг нь салбарын санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж, зах зээлийн хүртээмж болон тоног төхөөрөмжийн импорт, үнийн хяналт зэрэг асуудлуудад төрийн оролцоо бага байх зэрэг асуудлуудыг онцолсон юм. Мөн АмЧамын гишүүдэд тулгардаг бодит асуудлуудыг танилцуулж тодорхой шийдэл санал болгосон юм. ХХААХҮЯ - ны Төрийн нарийн бичг ийн дарга ноён Л. Баяртулга ХАА - н салбарт Засгийн газрын баримтлах бодлогын голлох чиглэлүүдийг онцолж хэлсэн үгэндээ “ Засгийн газар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгох, экспортыг дэмжих болон хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах зэрэг чиглэлүүдэд анхаарч ажиллах болно ” гэсэн юм.
Facebook Twitter Google Plus