Нийгмийн Хариуцлага

Вагнер Ази Групп-ын Нийгмийн Хариуцлагын Хорооны 2017 оны анхдугаар уулзалт боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Вагнер Ази Групп ХХК-ын нийгмийн хариуцлагын хорооны 2017 оны анхдугаар уулзалт боллоо. Шинэ оны анхдугаар чуулга уулзалтын хувьд олон төрлийн онцлогтой байв.

Энэ жилийн бүрэлдэхүүний хувьд 18 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон бөгөөд хорооны даргаар  Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК сургалт хариуцсан менежер Б. Хуншагай нийт гишүүдийн 72%-ийн саналаар тодорлоо.  Гишүүдийн хувьд 90% нь өнгөрөгч жилүүдэд байгаагүй шинэ гишүүд орсон ба энэ ч утгаараа урьд өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэн илүү шинэлэг өгөөжтэй ажлуудыг хийнэ гэдэг хүлээлттэй байна.

Харин 2017 оны бодлого чиглэлийн хувьд энэ жил агаарын бохирдлын эсрэг дорвитой ажлууд хийхээр төлөвлөгдсөн юм. Анхдугаар уулзалтаар хорооны зөвлөх Аналитик Инновацын Газрын захирал Б. Ану энэ талаар гишүүдэд танилцуулга хийн энэ оны бодлого журмыг танилцууллаа.  

Facebook Twitter Google Plus