Уул уурхайн тоног төхөөрөмж гэж юу вэ?
 
Уул уурхайн тоног төхөөрөмж гэдэг нь хамгийн бага зардлаар өндөр бүтээмжтэй ажилладаг техникийг хэлнэ. Монголын уул уурхайн дундаж ачилтын зам нь 8 км ба энэ хооронд уул уурхайн техникийн хувьд түлшний зардал, явах эд ангийн элэгдэл, засвар үйлчилгээ гэх зэрэг олон зардлын хүчин зүйлүүд нөлөөлж байдаг билээ.


Уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компанийн хамгийн чухал асуудал бол хэрхэн хэрэглэгчдээ хамгийн их бүтээмжийг хамгийн бага зардлаар баялгийг бий болгоход төвлөрч, дэмжиж ажиллахад оршдог. 

Хамгийн бага зардлаар хамгийн их бүтээмжийг гаргахын тулд техникийн бэлэн байдал өндөр хувьтай байлгах шаардлагатай ба түүнийг ханган ажиллахын тулд дараах хүчин зүйлс чухал ач холбогдолтой.
  1. Уян хатан, бат бөх чанар
  2. Тоног төхөөрөмжийн үр ашигтай, найдвартай хэрэглээ
  3. Ур чадвартай засвар үйлчилгээ, сэлбэгийн бэлэн байдал эдгээр нь уул уурхайг үр ашигтай ажиллахад шаардлагатай гол хүчин зүйлсүүд юм.
Дээрхийг ханган ажилласнаар уурхай зардлаа бууруулж бүтээмжээ өсгөдөг. Уул уурхайн тоног төхөөрөмжүүд дээр зардал гарах ба дараах гол зардлууд ихэнх хувийг эзэлдэг:
  • Операторын зардал
  • Шатахуун
  • Машины тосолгоо
  • Засвар үйлчилгээ
  • Явах эд анги
Эдгээр нь нэг цагт гарах зардлын дүнгээр илэрхийлэгдэх хэдий ч нэг цагт хийх ажлаараа мөн илэрхийлэгдэнэ. Энгийнээр тайлбарлавал тонн тутамдах материалыг хөдөлгөхөд шаардагдах зардлыг бууруулж ашиглагдах тоног төхөөрөмжийн зөв зохистой хэрэглээ юм.  Тоног төхөөрөмжийг ажиллуулахтай холбоотой зардлуудад худалдан авалтын зардал, үйл ажиллагааны зардал, хөрөнгийн борлуулалтын зардлууд багтаж байгаа.




    

Ачилт хийх замын нөхцөл байдлаас шалтгаалсан түлш болон бүтээмжийн харьцуулалт хийж үзье.

Замын нөхцөл байдлын ерөнхий байдал техник явахад хүндрэлтэй, шигдээстэй байх үеийг хувьчлан замын бартааг 3%-12% хүртэлх хувиар ангилдаг. Хэрэв замын бартаа 3% байвал техник явахад ямар ч хүндрэлгүй зардал бага гарч бүтээмж нэмэгдэнэ.

Жишээ 1: Замын бартаа 3% байх болон 12% байх үеийн CAT 777D өөрөө буулгагчийн 1 жилийн хугацаанд гарах“түлшний зардал” болон “бүтээмжийг” харьцуулж үзье.



Эндээс үзвэл 1 жилд хийх бүтээмжийн зөрүү 0.1 сая тонн байхад түлшний зардлын зөрүү 2,681,000 сая доллар байгааг дээрх хүснээгтээс харж болно.

Жишээ 2: CAT 777E болон өрсөлдөгч “X” брэндийн өөрөө буулгагчын харьцуулалт:




*Эндээс харахад өрсөлдөгч “X” брэнд самосвал 7.1 тонноор хүнд юм. Таны хувьд илүү зардал гаргаж хөдөлгөж буй жин бөгөөд энэ нь илүүц түлшний зардал, техникийн дугуйн насжилтыг багасгах, тормсны чадавхыг бууруулах зэрэг илүүдэл зардал гарах нөхцөлүүдийг бүрдүүлж өгч байна. Нэг өөрөө буулгагч 24 ачилт/8 цаг гэж үзвэл, та 60,000 тоннын материалыг зөөх зардлыг жилд илүү төлөх нь тийм ч сайн хөрөнгө оруулалтын өгөөж авчрахгүй юм.

 
Уул уурхайн тоног төхөөрөмжөөр хийж байгаа бүтээл нь метр куб (м3) болон тонноор илэрхийлэгдэх ба мөн нэг цагт хийх бүтээлээр тооцоологддог. Үүнийг тодорхойлоход дээрх ногоон зураасыг хараарай.  

Бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлүүд

  • Циклийн давтамж
  • Ачих жин
  • Операторын ур чадвар
Үүнийг сайжруулахад бид юу хийж чадах вэ?
Циклийн хугацааг багасгах
  • Харилцагчийн цаг тутамдах циклийн тоог ихэсгэх
Бүтээмжийг өсгөх
  • Шанагыг дүүргэх хүчин зүйлс
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Facebook Twitter Google Plus