ЗӨВЛӨХ үйлчилгээ нь тоног төхөөрөмжийн тосны дүн шинжилгээ, тогтмол үзлэгийн мэдээллийг ашиглан хэзээ, хэрхэн засвар үйлчилгээ хийх буюу урсгал засвар, үйлчилгээний хуваарь гаргах, зардал их гарахуйц доголдлын шинж тэмдгийг илрүүлснээр тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг нийтэд нь сайжруулах, үйл ажиллагааны зардлыг багасгах зэрэгт мэргэжилтний зөвлөгөөгөөр хангаж, илүү оновчтой шийдвэр гаргахад тань тусална. Мэргэжилтэн нь:

  • Мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ хийж, гарч болох эвдрэл, гэмтэл, доголдлыг урьдчилан илрүүлнэ.
  • Хуваарийн дагуу хийгдэх засвар үйлчилгээнд зөвлөгөө өгч, гэнэтийн, өндөр өртөгтэй сул зогсолтоос зайлсхийхэд тусална.
  • Эвдрэл гэмтэл оношлох код, үйл явцад дүгнэлт хийж, операторын гүйцэтгэлийг сайжруулах сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлоход тусална.
  • Цахим өгөгдөл, тоног төхөөрөмжийн түүх, ажлын талбар дахь үнэлгээнүүд, тос, масло, шингэнд хийсэн дүн шинжилгээ зэрэг олон төрлийн цахим мэдээллийн элементүүдийг ашиглаж, зөв оношлох, засвар үйлчилгээний талаар зөвлөмж өгнө.

Түүнчлэн Cat S•O•S үйлчилгээ нь тос, масло, шингэний төлөв байдал, бохирдол, эд ангийн элэгдэл болон бусад зүйлд дүн шинжилгээ хийж, үүсэж болох том эвдрэлийг олж тогтооход шаардлагатай нарийвчилсан мэдээллээр хангана.

Facebook Twitter Google Plus