Condition Monitoring үйлчилгээ нь төхөөрөмж эзэмшигчийг үр ашигтай, цогц засвар үйлчилгээг төлөвлөхөд нь тус болохуйц үнэ цэнэтэй, урьдчилан сэргийлсэн мэдээллийг өгнө.
Ердийн үзлэг, тосны шинжилгээний хариу, засвар үйлчилгээний түүх, электрон өгөгдөл дээр дүн шинжилгээ хийснээр чухал тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал мөн ажлын нөхцөлийг нарийвчлан үнэлэхэд тус болдог.
S•O•SSM үйлчилгээ нь тос, хөргөлтийн шингэн, эд ангийн элэгдлийн дэлгэрэнгүй мэдээллийг танд өгнө. Cat® S•O•S тосны мэргэжилтэн нь Кат-н төхөөрөмжийг сайн мэддэг бөгөөд таньд хамгийн сайн үйлчилгээг хүргэж, тосны анализын дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.
 
Үзлэг нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, эвдрэл гэмтлийг шалгах хялбар бөгөөд үр ашигтай арга тул Харилцагчийг Дэмжих Гэрээний дагуу  бид ажилчдад тань энэ үед юуг шалган нягтлах талаар сургалт явуулах боломжтой.          
 “Ухаалаг машин” технологийг ашиглан тоног төхөөрөмжийн электрон мэдээлэлийг телематикийн орчинд нэгтгэж утасгүй төхөөрөмж буюу Product Link-ээр дамжуулан эсвэл гар аргаар VIMS мэдээллийн санг татаж авах боломжтой.
Тоног төхөөрөмжийн түүх гэдэгт засвар болон үйлчилгээ хийсэн тайлан, засвар үйлчилгээ, үзлэгийн зөвлөмжүүд багтах ба энэ нь тоног төхөөрөмжийн наслалтыг уртасгахад хувь нэмэр оруулж, засвар ба үйлчилгээний туршлага нэмэгдүүлэх давуу талтай.
 
Ажлын талбайн нөхцөлд өгсөн үнэлгээ нь тоног төхөөрөмжийн урт хугацааны найдвартай ажиллагаанд нөлөөлөх тодорхой тооны хүчин зүйлсийг дүгнэх боломж бөгөөд үүнд үйл ажиллагаа ба засвар үйлчилгээний туршлага, орон нутаг дахь ажлын талбайн нөхцөл, цаг агаарын/улирлын ерөнхий төлөв зэрэг орно.

 

 

 

Facebook Twitter Google Plus