Cat Product Link нь тоног төхөөрөмжийн онцлог, хүчин чадалд тохируулан алсын зайнаас хянаж, удирдлагын үр ашгийг ерөнхийд нь сайжруулдаг авто-баазын удирдлагын систем бөгөөд Катерпиллар нэрийн бүх тоног төхөөрөмжид ашиглахад тохиромжтой ба одоогийн байдлаар 100 гаруй загварын стандарт тоног төхөөрөмжид суурилуулагдан дэлхийн 165 гаруй орны хэрэглэгчдэд хүрээд байна.

Уг систем нь тоног төхөөрөмжийн хөдөлгүүр, дамжуулах эд анги, удирдлага болон зааварчилгааны систем зэрэг бүх эд анги, системтэй нягт холбогдон техникийн ажлын түүх, эвдрэл, гэмтэл оношлох кодууд, ажилласан цаг, түлш зарцуулалт, сул зогссон цаг, засвар үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг VisionLink® хэмээх вэбэд суурилсан өндөр нууцлалтай программаар дамжуулан хэрэглэгчид хүргэнэ.

Facebook Twitter Google Plus