The Vision Link нь дэд бүтэц/хүнд даацын тоног төхөөрөмж эзэмшигчдийн эцсийн үр ашгийг сайжруулах, илүү үр дүнтэй ажиллахад туслах зорилгоор зохиогдсон программ юм.  

Бидний зорилго нь Vision Link программын тусламжтайгаар харилцагчийн ашиг, орлогыг нэмэгдүүлэхэд орших бөгөөд сайн компани, сайн үр дүн, өндөр чанар, их ашиг, хөрөнгө оруулалтаасаа өндөр өгөөжийг хүртэхэд харилцагч танд тусална.

Дэд бүтцийн тоног төхөөрөмжид суурилагдсан утасгүй холбоо, хиймэл дагуул /алсын зайн буюу телематик бичил төхөөрөмж гэх/ ашиглан  харилцагчийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор уг программыг хөгжүүлсэн. Сүүлийн 10 жилд худалдаанд гарсан ихэнх барилга угсралтын тоног төхөөрөмжүүдэд уг телематик бичил төхөөрөмжийг үйлдвэрээс нь суурилуулсан байдаг ч хэрэглэгчид мэдэхгүй байх тохиолдол байдаг. Хэрвээ телематик бичил төхөөрөмж суурилагдсан тоног төхөөрөмжийг ашиглаж байвал мөн үйлдвэрлэгчээс үл хамааран бидний санал болгож буй Vision Link программыг ашиглан уг төхөөрөмжийн цуглуулан нэгтгэсэн мэдээллүүдийг ашиглах боломжтой.

Хэрэв та тоног төхөөрөмжийнхөө цаг ашиглалт, түлшний зарцуулалт, сул зогсолт, бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээ болон бүтээмжийг сайжруулахыг хүсвэл бидэнтэй холбогдож Vision Link программ таны бизнест хэрхэн  сайнаар нөлөөлөхийг үзээрэй. 

 

Facebook Twitter Google Plus