ХАМРАХ ХҮРЭЭ: Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ний Бүтээгдэхүүн Дэмжих Газар түүний нэгж тус бүрт чанар болон байнгын сайжруулалтын  үйл явцад хяналт тавина.

 

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА: Бүтээгдэхүүн Дэмжих Газрын Менежер/Супервайзор өөрсдийн удирдлаган дор ажиллах нийт ажилчидад энэхүү бодлогыг танилцуулж мөн уншиж танилцсан гэх гарын үсгийг нийт ажилчидаас авах үүрэгтэй. Мөн тус компаний нэрийн өмнөөс ажиллаж буй хүмүүс болон оролцогч талууудад энэхүү бодлогыг танилцуулах. Энэхүү бодлогыг Вагнер Коннект болон бидний хяналт доорх оффис, засварын цехүүдээд байршуулах ба сургалтаар танилцуулна.

 

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь Caterpillar Production System (CPS) болон 6 Сигма аргачлалыг нэвтрүүлсэнээр үйл ажиллагааны байнгын сайжруулалт, бүтээмжийг дээшлүүлэх болон бүтээгдэхүүн, үйлчилгээний гологдолыг бууруулахаар ажиллаж байна.  Тохирох байнгын сайжруулалтыг хийснээр бид харилцагчиддаа чанартай бүтээгдэхүүн болон үйлчилгээг цаг тухайд нь хүргэж чадна.

 

Бүтээгдэхүүн Дэмжих Газрын ажлын хэсэг бүр тус газрын чанарын стандартын дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж буй эсэх нь ажилтан бүрийн үүрэг хариуцлага юм. Захирал болон Ерөнхий Менежерүүд нь ажиллагсаддаа олон улсын стандарт болон/эсвэл гэрээнд тусгагдсан стандартаас хүлээгдэж буй чанарыг мэдээллэх үүрэгтэй. Бүтээгдэхүүн, процесс эсвэл үйлчилгээг сайжруулахтай холбоотой санаачлагыг ямар ч ажилтан гаргах боломжтой ба гаргасан санаачлагыг шууд удирдлага болон газрын захиралтай ярилцаж шийдвэрийг гаргана.

 

Дээр дурьдсан зүйлсд хүрэхийн тулд бид:

 

  1. Харилцагч болон холбогдох хууль эрх зүйн шаардлагуудыг тодорхойлох, ойлголт авах мөн тухайн шаардлагуудыг хангаж ажиллах.
  2. Чанарын менежментийн тогтолцооны байнгын сайжруулалтанд бүтээгдэхүүн болон үйлчилгээний тохиролд нөлөөлөх эрсдэл болон боломжуудыг тодорхойлох болон Харилцагчидын сэтгэл ханамжыг судалж, дээшлүүлэхэд анхаарал тавин ажиллах.
  3. Чанарын менежментийн тогтолцоо нь компанийн төлөв байдал болон стратегийн чиглэлттэй уялдаатай байна.
  4. Компанийн зорилтуудад хүрэхийн тулд шаардлагатай нөөц, боломжоор хангах.
  5. Биднийг төлөөлөн ажиллаж буй хүмүүсийн ур чадварын стандартыг тодорхойлно. Үүний тулд тухайн түвшинд таарсан зааварчилгаа, мэдээлэл, чиглэл өгөх төдийгүй өөрсдийн саналууд болон шаардлагыг хүргүүлэх.
  6. Ажлыг гүйцэтгэхийн тулд хэрэгцээт тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай зүйлсээр хангах мөн хуулийн шаардлагад нийцүүлнэ. Тухайн тоног төхөөрөмжийг хэмжих багаж хэрэгсэлийг стандартын дагуу байлгах.
  7. Материал болон тоног төхөөрөмжийг зөвшөөрөгдсөн газраас авах мөн тухайн эд зүйлс нь худалдан авалтын шаардлагыг хангасан байх.
  8. Чанарын зорилтуудад хүрэхгүй байх тохиолдолд, бид үл тохирлыг тодорхойлж, засч залруулах төдийгүй дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

 

Бид дээрх үүргээ биелүүлэхдээ чанарын зорилтуудаа тодорхойлж Бүтээгдэхүүн Дэмжих Газрын удирдлагын баг хяналт тавьж ажиллана. Энэхүү бодлогыг жилд 1 удаа хянаж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулна.

Facebook Twitter Google Plus