Агрегат засварын төв

              АЗТ нь КАТ-ийн машин, тоног төхөөрөмжийн голлох эд ангийг сэргээн засварлах зориулалт бүхий төв билээ. Улаанбаатар хотноо байрлах тус засварын төв нь Монгол улсын өнцөг булан бүрт тархсан Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн бүх харилцагчиддаа хүрч ажиллах бүхий л нөөц бололцоог ханган ажиллаж байна.  Дараах эд ангийг сэргээн засварладаг ба үүнд  гидротрансформатор, хурдны хайрцаг, хойд тэнхлэгийн дамжлага, захын дамжуулагч зэрэг эд ангиуд, иж бүрэн, нарийвчилсан, техникийн хэрэслийг задлах түүнд шалгалт хийх, угсрах болон туршилтын үйл явцуудыг хийх, тэдгээр эд ангиудыг дахин шинээр авсан мэт засаж өгдөг ба манай үйлчлүүлэгчдэд илүү урт удаан хугацаанд тоног төхөөрөмжөө хэрэглэх боломжийг олгодогоороо давуу талтай. Энэхүү сэргээн завсаруудыг хийснээр харилцагчдын зүгээс ашиглалтын нийт зардал багасаж, тоног төхөөрөмжийн ашиглалт нэмэгдэх юм. 2018 оны Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр бид бүрэн шинэчлэлт хийн өргөжүүлсэн Засварын төвийн нээлтээ хийсэн. Тус өргөтгөлийн үеэр задаргааны 10 хэсэг,  хүч дамжуулах ангийн 4 хэсэг,  хөдөлгүүр угсралтын 5 хэсгийг өргөтгөн, хагас тулгууртай 9 кран (2тонн),  гүүрэн кран 2 (15тонн), E-RAD электрон торк түлхүүр (2500 & 700 lb.-ft), цахилгаан сэрээт өргөгч, үйлдвэрийн хөлдөөгч (14 фут / -80c), техникийн хангамжийн чанарыг батлахад заводын тест хийхэд шаардлагатай Power test-ийн Хөдөлгүүрийн динамометр (3150 морины хүч хүртэлх), AIDCO 900C -ийн Гидравлик заводын тест (300 морины хүч) зэрэг сайжруулалт хийсэн.

Дээрх өргөжилтийн хүрээнд бидний хөдөлмөрийн бүтээмж сайжирснаар жил ирэх тусам харилцагчиддаа үзүүлэх үйлчилгээ нэмэгдэж үүнийг дагаад харилцагчдын маань бизнест ч тус нэмрээ үзүүлсээр байна. Тухайлбал, 2016 онд бид 108 эд анги сэргээн засварлаж байсан бол 2019 оны 11 сарын байдлаар 415 эд анги буюу нэг ээлжээр 3,8 дахин өсөлттэй үзүүлэлт гарсан. Бид цаашид нэг ээлжээр 900-гаас дээш хүртэлх эд ангийг сэргээн завсарлахаар зорин ажиллаж байна.  Манай АЗТ нь нийт 95 ажилтантай ба үүний 65 нь нарийн мэргэшсэн, сайн бэлтгэгдсэн засварчид бөгөөд та бүхэнд дэлхийн жишигт нийцсэн, ISO стандарт хангасан, Катерпиллараар итгэмжлэгдсэн үйлчилгээг үзүүлэхээр бүрэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тус засварын төв нь харилцагчиддаа олон төрлийн засварын үйлчилгээг санал болгодог. Үүнд: Эд анги солилцооны хөтөлбөр, суурь үнэ, тухайн эд ангид учирсан эвдрэлд суурилсан үнийн санал, Реман болон шинэ эд анги зэрэг бүхий л төрлийн үйлчилгээ, үнэлгээг та бүхний хэрэгцээ шаардлага, төсөв санхүүд нийцүүлэх зорилгоор санал болгож байна. Тухайлбал, Сэргээн засварласан эд ангийг сонирхож буй харилцагч бидний эд ангийн сангаас өөрт шаардлагатай боломжит ангийг сонгон авах боломжтой, бусад сонголтуудаас мөн харилцагч өөрт тохирсон шийдлийг олоход манай ажилчид бүх бололцоог бүрэн тайлбарлаж өгөх болно. Эдгээр бүх Агрегат засварын Боломжит хувилбарууд тус бүрт Баталгааг давхар олгодог. Харилцагч КАТ-ын үзүүлэлтэд чанартай сэргээн засвар хийгдэнэ гэдэгт бидэнд бүрэн итгэж болно. Түүнчлэн, хэрэглэгчийн шаардлагатай тохиолдолд бид тухайн тоног төхөөрөмжийг эргүүлэн угсарч, хэрэглэгчид буцаан олгох боломжтой. Монгол улсын тэргүүлэх компаниуд болох Тийсс Монголиа ХХК, Оюу Толгой ХХК, Хишиг Арвин Индустриал ХХК, Багануур ХК, Баян Айраг Эксплорэйшн ХХК, Цагаан Өвөлжөө ХХК зэрэг компаниуд бидэнтэй хамтран ажилладаг.