Шинэ, Ашиглагдсан болон Түрээсийн тоног төхөөрөмж бол  Харилцагч таны цорын ганц сонголт биш!

Элэгдэл ихтэй хуучин бульдозерийг засаж янзлах нь маш их ажил. Гэхдээ баталгаат дилерийн хувьд бол энэ огт асуудал биш. Нийтдээ 7-8 гол томоохон эд ангийн бүлэг байдаг ба тэдгээрээс шаардлагатайг шинээр солих эсвэл сэргээн засварлаж янзалдаг.

Хэрэглэгч та бүхний санхүүгийн чадамжийн хувьд харин баталгаат их засварт оруулах нь зөв сонголт уу гэдэг л байна. Вагнер Ази Тоног Төхөөрөмж компанийн Caterpillar-ын Баталгаат Их Засварын мэргэжилтингүүд хэлэхдээ хэрэглэгч бүхэн зарцуулж буй мөнгөндөө аль болох их хэмжээний үнэ цэнийг авахыг эрмэлздэг. Хэрэглэгчдийн техникийн элэгдэл ихсэж хуучрах үед тэдэнд техникээ янзлах уу, солих уу гэх асуулттай тулгарах ба Caterpillar-ын Баталгаат Их засвар танд маш гайхалтай засварын сонголтыг санал болгодог гэж онцолжээ. Учир нь уламжлалтаар бол хэрэглэгч нарт шинэ бульдозер эсвэл 3000-5000 бага мото цагтай түрээсийн болон дилерийн засварласан машин санал болгодог байсан.

Харин Caterpillar-ын Баталгаат Их засвар болон Баталгаат Хүч Дамжуулах эд ангийн засвар нь үйлчлүүлэгч нарт тэдний хэрэгцээнд тохирсон илүү олон төрлийн засварын сонголтыг маш боломжийн үнээр санал болгодогт оршиж байна.

Шийдвэр гаргалт

Бульдозер бол харилцагчийн хувьд маш чухал төдийгүй үнэтэй техник! Их засварт оруулах нь мөн тийм ч хямдхан зардалmай биш!

Тэгэхээр хэрэглэгч нар их засварт оруулах зорилгоо тун сайн тодорхойлох хэрэгтэй. Үнэхээр бүрэн хүчин чадлаар өндөр бүтээмжтэй ажиллуулахыг зорьж байна уу, эсвэл зүгээр туслах техник байдлаар арын албанд ажилуулах уу гэдэг шүү дээ.

Мэдээж та зөвхөн дараа жил ажиллуулахын тулд баталгаат засварт оруулах нь санхүүгийн хувьд тийм ч зөв хөрөнгө оруулалт биш юм. Харин та 12,000 мото цаг явсан техникээ баталгаат засварт оруулаад дахиад 12,000 мото цаг өндөр бүтээл хийлгэх зорилготой бол харин хамгийн зөв шийдвэр гаргалт байх болно. Ингэснээр та оруулсан хөрөнгө оруулалтандаа илүү их үнэ цэнийг эргүүлэн авах боломжтой болох юм.

Бидний танд санал болгож буй Сaterpillar-ын Баталгаат Их засварын хувилбар бол мэдээж бүх хэрэглэгч нарт тохирох хувилбар биш бөгөөд энэ нь зөвхөн өндөр бүтээмж, их ашиг тэр ч бүү хэл маш олон цагаар ажиллуулах хэрэгцээ гардаг тохиолдолд зөв сонголт болно.

Бусад төрлийн засварууд ч гэсэн өөр өөрийн гэсэн давуу талтай. Учир нь олон төрлийн засварын хувилбарууд байдаг бөгөөд энэ бүхэн нь таны ямар нөхцөлд ажиллаж байгаа, ирээдүйн төлөвлөгөө, болон санхүүгийн чадамж дээр тулгуурладаг. Жишээ нь, хүч дамжуулах үндсэн эд ангийн засвар нь техникийн ерөнхий нөхцөл байдлыг тодорхойлох бол бусад эд ангиуд нь хэрэглэгчдэд тухайн агшинд хэрэг болох техникийн нөхцөл байдалтай шууд хамааралтай. Магадгүй заримдаа тухайн эд анги маш амархан засагдах боломжтой бол харин REMAN юм уу шинэ эд ангиар солисон нь санхүүгийн хувьд болон төлөвлөгөөт ажилд тохирох хамгийн зөв сонголт байх талтай. Үүнийг албан ёсны дилер хэрэглэгчдийн зорилгод тулгуурлан харилцан ярилцаж шийдвэр гаргадаг.

 Цаг хугацаа бол АЛТ!

Бульдозерийн эд ангиуд нь ерөнхийдөө жигд элэгддэг, гэхдээ мэдээж энэ нь урьдаас яг тодорхойлогдох боломжгүй. Магадгүй ажиллаж буй нөхцөл байдал, байгаль орчин, хөдөлгүүр болон гидр бусад эд ангиудад нөлөөлөх ачаалал, материал, түрэлтийн хүчин зүйлүүд багтана.

Заримдаа хэрэглэгч та зөвхөн хөдөлгүүрийг засварт оруулаад буцааж хуучин техниктээ угсарж нөгөө л хуучин хүч дамжуулагч болон хурдны хайрцагтаагаа үлддэг. Тэд маш сайн хөдөлгүүртэй болсон боловч дараагийн хэдэн мянган мото цагт тухайн хөдөлгүүр нь хүч дамжуулах эд ангийг ажиллагаанаас гаргаж хаяна. Ингэж та дахиад л хүч дамжуулах эд анги магадгүй дараа нь хурдны хайрцагаа засварт оруулах хэрэг гарна.

Ихэнх хэрэглэгчдийн хувьд өндөр бүтээмж хамгийн чухал зүйл байдаг ба их засварын зогсолтын хугацаа тэдний хувьд маш чухал хүчин зүйл. Хэрэглэгчийн уурхайгаас их засварын төв үрүү ачих, бүх согог & эвдрэл гэмтлийг олж илрүүлэх, бүхий л эд анги дээр үйлчилгээг хийх, тогтсон засварын төлөвлөгөө & календартчилсан хуваарь гаргах, тогтсон хугацаанд их засварийг гүйцэтгэх, буцаагаад ажилд нь гаргах нь тухайн техник засварын дараа зогсолтгүй найдвартай ажиллахыг бид бүгдээрээ ойлгох хэрэгтэй.

Caterpillar-ын Баталгаат Их засвар болон Caterpillar-ын Хүч дамжуулах эд ангийн засвар ямар ялгаатай вэ?

Caterpillar-ын Баталгаат Их засвар нь хүч дамжуудах үндсэн эд ангиудаас гадна машин үйлдвэрлэгчээс шаардаж буй стандартын дагуу операторын кабин, цахилгаан тоног төхөөрөмж & утас, машины тоормос, гидр болон жолоодлогын системийн шланг болон жижиг эд ангиуд мөн адил солиглож засварлагдана. Ингэснээр хэрэглэгч таны техник яг л шинэ техник шиг ажиллана гэдгийг дилер төдийгүй үйлчвэрлэгч нар нь ам бардам хэлэх болно харин мэдээж зардлын хувьд шинэ техникийн үнийн 40-60% л болно гэдийг та бодож үзээрэй.
Харин Caterpillar-ын Хүч дамжуулах эд ангийн засвар нь тухайн техникийн хүч дамжуулах үндсэн эд ангиудыг засварлаж баталгаа өгдгөөрөй ялгаатай. Энэ нь хэрэглэгч та техникээ хамгийн хямд зардлаар бүтээмж болон найдваржилтийг өсгөх арга юм. Мэдээж та хүсвэл шаардлагатай зарим нэг эд анги, системийг мөн нэмэлтээр засварлуулах эсвэл солиулах боломжтой. Танд мөнгө олж өгдөг маш чухал хэсэг мэдээж хүч дамжуулах эд анги байдгийг та мэдэхэд илүүдэхгүй.

Эцэст нь хэрэглэгч бүхэн өөрийн үнэ цэнэтэй техникээрээ зогсолтгүй найдвартай ажиллаж их ашиг олох туйлын зорилготой тул эд ангийг нэг нэгээр нь биш цогцоор нь санаа тавьж, төлөвлөгөөт их засварт оруулж зуршвал олон мянган мото цаг торохгүй ажиллаж их баялгыг бүтээх цорын ганц түлхүүр болохыг анхаараарай.