Бүтээгдэхүүн үйлчилгээний уян хатан байдлыг Катерпилларын үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааны процесстой холбох нь

Катерпилларын бүх машины эд анги хэд хэдэн удаа дахин засварт орж засварлагдаж дахин шинэ насжилт бий болгох боломжтойгоор үйлдвэрлэгддэг ба ингэснээр хэрэглэгчид урт хугацаанд ашиглаж, техникийнхээ насжилтанд санаа амар сэтгэл хангалуун байдаг.

Манай Монголын Агрегат засварын төв нь нийт уул уурхайн бүх харилцагчдад урт хугацааны эд ангийн насжилт, дэлхийн төвшний найдвартай засвар үйлчилгээг санал болгож байна. Өнөөдөр Катерпилларын үйлдвэрт мөрдөгддөг бүхий л аюулгүй ажиллагаа, чанар, бохирдол хяналтын стандартыг мөрдөж, Кат-ын бүхий л аварга машинуудын эд ангиудыг уг төвд ажиллагааг шалгаж хэрэглэгчийн гар дээр дэлхий хэмжээний чанарыг хүргэсээр байна.  

Хэрэглэгчид маань манайд засварын төвд ирээд хэд хэдэн засварын төрлөөс сонгох боломжтой байдаг. Энэ нь Агрегат засварын төвөөс санал болгож буй нэг засварын төрөл биш харин 100% Катерпилларын бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл зүйл юм.

Катерпиллар компани нь бүх дилерүүдтэйгээ бүхий л төвшинд нарийн холбоотой ажилладаг ба зөв багажийг сонгохоос ахуйлаад, мэргэшсэн техникчдыг бэлдэх, ажиллах орчны аюулгүй байдал зэрэг маш олон зүйлүүд дээр улирал бүхэн хяналт тавьж ажилладаг.

Чанартай багажыг ашиглах нь

Баталгаажсан Агрегат засварын төв нь ямар ч дилерийн хувьд маш том хөрөнгө оруулалт. Мэдээж шаардлагатай томоохон каранаас ахуйлаад том том эд ангийг задлах, угсрах, инспэкшни үзлэг, хэмжилт хийхэд шаардагдах том талбай хэрэг болно. Тэгж л бүхий л уул уурхайн техникийн хөдөлгүүрийн блок, тахир гол, крышка, цилиндр, хүч дамжуулах эд анги зэрэг олон эд ангиудыг засаж янзална.

Чанарын удирдлагыг дагах нь

Бүхий л засварын үйл ажиллагаа нь Cat-ын зөвшөөрөгдсөн дамжлагын дагуу явагддаг. Жишээ нь: бүхий л эд ангийг хүлээн авахдаа нэг бүрчлэн угааж харин дуусах шатанд тус эд ангийн ажиллагааны, чанарыг шалгадаг. Өөр үгээр бол Катерпилларын үйлдвэрт бүхий л зүйлсийн нарийн авч үздэг гэсэн санаа. Манайд маш олон тооны хөдөлгүүрүүд ирж нүцгэн блок, боолтууд болж задран нарийн шинжилгээнд ордог. Дараа нь шинэ эсвэл, засварлагдсан эд ангиудыг бусад төвөөс авчирж угсралт эхэлнэ. Эдгээр процесс нь хэрэглэгчийн хувьд хамгийн хурдан, хямд арга зам. Бүхий л дилерүүдын агрегат засварын төвүүд Катерпиллараас тавьсан хатуу чанд стандарттай аудитад тогтмол ордог. Ихэнх агрегат засварын төвүүд Cat-ын “Бохирдол хяналтын удирдлагын” 5 одны болзол хангасан байдаг. Энэхүү Бохирдол хяналтын удирдлагад илүү ач холбогдол өгснөөр бүтээмжийг нэмэгдүүлж, эд ангийн насжилтыг уртасгаж ингэснээр сул зогсолтыг үлэмж хэмжээгээр багасгадаг.

Мэргэжлийн техникчдийг бэлтгэх нь

Агрегат засварын төвийн техникчид нь Катерпилларын мэргэшсэн сургагч багш нараар зөвхөн Кат-ын эд ангиуд дээр төвлөрч заалгадаг. Тухайн эд анги маань шатахууны систем байна уу хүч дамжуулах эд ангийн байна уу тэд зөвхөн энэ дээр л мэргэшин үүнийг өдөр бүр давтана.