Cat 773 автосамосвал- Катерпилларын Баталгаат Их засварын ажил

Олон жил тасралтгүй ажилласан Cat773 автосамосвалаа манай эрхэм харилцагч Катерпилларын баталгаат их засварыг сонгон энэ жил хийлгэлээ. Нийт 17,000 мото цаг явсан тэрхүү техник нь ажлаа амжилттай биелүүлсэн бөгөөд дахин шинэ насжилт авах болсон юм.

Өнгөрсөн оны 4-р улиралд харилцагч маань хэдэн хэдэн их засварт оруулах хүнд даацын техникүүдийнхээ их засвар болон хүч дамжуулах эд ангийн засварыг тус бүр сонгон төсөвтөө суурилуулсан ба тухайн засвар хийлгэх үнэ шинээр авснаас даруй 40-50% хямд байгаад туйлийн их сайшаалтай хандаж байсан юм. Их засварт оруулахын тулд харилцагч маань юуны түрүүнд хуучин машинаа олон улсын Катерпилларын стандартын дагуу их засварын төвд авчирдаг ба дараа нь үзлэг шинжилгээнд орж бүрэн задалж шаардлагатай эд ангиудыг шинээр, эсвэл метал хийц боловсруулах төвд дахин сэргээн засварт орж 3-5 хоногт л эд анги бэлэн болдог. Их засварт орж шинэ будаг ханхалсан техник нь цоо шинэ сейр дугаарыг 12 сарын баталгаат хугацаан хамт хүлээн авдаг байгаа.

Энэхүү гайхалтай техник маань өөрийн уурхай дээрээ 7 хоногийн 7 өдөр, Cat390 экскаватортой хослон ажиллаж байгаа ба жилд дунджаар 3,200,000 м3 гаруй шороог тээвэрлэн зөөсөөр байна.