Уул уурхайд хамгийн чухал зүйл мэдээж ажлын аюулгүй байдлыг чандлан мөрдөх, аваар осолгүй ажиллах хамгийн гол нь үр хүүхдүүд дээрээ, гэр бүлийнхэн дээрээ эрүүл энх саруул очих явдал билээ. 

Энэхүү эдийн засгийн хүндрэлтэй цаг үед Дэлхийн бүхий л уурхайд нэг зүйлийг голчилж, төвлөрч ажиллаж байна. Тэр бол мэдээж үйл ажиллагааныхаа зардлыг багасгах явдал. Тэгэхээр хир их бүтээлтэй, үр ашигтай ажиллах, зардлаа хэрхэн яаж хэмнэснээс шалтгаалж уурхай илүү ашигтай ажилланаа гэсэн үг. 

Тэгэхээр мэдээж ашигтай ажиллахын тулд олон хүчин зүйл байдаг ба өнөөдөр хэрхэн бүтээлтэй ажиллах талаар жижкээн зөвлөмж өгий. 

Тэгэхээр хэрхэн үр ашигтай ачилт хийх вэ?

Дэлхийн тэргүүлэгч брэнд болох Caterpillar компани 10/10/20 дүрмийг чанд баримталдаг. Тэр нь 10 удаа ачилт хийхэд 9 удаа нь 10%-аар илүү ачиж болно. 1 удаа нь 20% илүү ачиж болно. Харин 20%-аас илүү ачиж болохгүй гэсэн дүрэм бий.

Жишээ нь: Та 54.5 тонны даацтай Cat 773 өөрөө буулгагч баридаг бол 9 удаагын ачилт тань 60 тонноор, 1 удаагын ачилт тань 65 тонноор ачиж болно гэсэн үг. Үүний үр дүнд та бүтээл өндөртэй, техникийнхээ ашиглалтын хугацааг  уртасгах тус тус давуу талуудтай байх юм аа. Эцсийн үр дүндээ таны уурхай зорилтот бүтээлдээ хурдан, шуурхай хүрч ашигтай ажиллана.

Facebook Twitter Google Plus