ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН САЙН МЕНЕЖМЕНТ НЬ ТАНЫ БИЗНЕСИЙГ БҮХЭЛД НЬ ИЛҮҮ  БАТ БЭХ БОЛГОНО.

ЗАРДАЛ ХЯНАХ

Мэдээллийг автоматаар цуглуулан тайлагнах нь таны бодит зарцуулалт юу болохыг ойлгох боломжийг олгож улмаар та зардлыг бууруулах бодит алхмуудыг хэрэгжүүлж чадна. Тухайлбал ажлын цагаар сул зогсож, бүтээмжгүй өнгөрүүлж буй байдлыг илрүүлэн, устгаснаар түлшний зардлыг хэмнэх, тоног төхөөрөмжийн нийт ажиллах цагт хязгаар тогтоох замаар худалдах үнэлгээг өсгөх зэрэг болно.

Бага хэмжээний доголдлыг цаг алдалгүй оношлон засварлаж, тоног төхөөрөмжийг ноцтой эвдрэхээс сэргийлэх нь засварын зардлыг ихээхэн хэмнэдэг. Мөн урсгал засвар үйлчилгээг тогтмол хийснээр тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг дээд цэгт нь хүргэж, үйл ажиллагааны болон тоног төхөөрөмж шинэчлэлтийн нийт зардлыг бууруулдаг.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ

Тоног төхөөрөмжийнхөө байршил, хэзээ засвар үйлчилгээ хийх зэргийг тодорхой мэдэж байгаа үед илүү оновчтой, зөв шийдвэр гаргадаг.

Тоног төхөөрөмжийг урсгал засвар эсвэл үйлчилгээ хийлгэхээр эргүүлэн татах, нэг ажлаас нөгөө ажилруу сул зогсолт гаргахгүйгээр зөөвөрлөх, өгөгдсөн хугацаанд ажлын талбайгаас татаж чадах эсэхийг зөв тооцон хамгийн тохиромжтой цагийг тодорхойлж, зохион байгуулна.

АЖИЛЛАХ ХҮЧЭЭ УДИРДАХ

Технологи нь хэн тоног төхөөрөмжийг мэргэжлийн төвшинд ажиллуулж, хэнд нь сургалт шаардлагатай байгааг дүгнэн операторын гүйцэтгэл, ажлын чанар, хэрхэн ажиллавал илүү үр дүнтэй байх талаар их зүйлийг хэлж чадна.  

Засвар үйлчилгээний ажилчдад ажлын ачааллыг зөв хуваарилж, Аюулгүй ажиллах соёл болон ажилтны бахархлыг сайжруулахын тулд сайн ажлын гүйцэтгэлийг үнэлэн урамшуулна.

ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ

Тоног төхөөрөмжийн мэдээлэл нь өдөр тутамд урган гарах асуудлуудыг илүү үр ашигтай зохицуулахад тусална. Үүнээс гадна байршлын мэдээлэл нь тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахад тусалж, үйл ажиллагааг илүү нягт мөн зөв зохион байгуулсны үр дүнд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлнэ

Бизнесийн ашигтай шийдэл гаргахын тулд хуучин тоног төхөөрөмжөө хэзээ солиход  хамгийн зөв хугацаа болохыг шийднэ.

 

 

 

Facebook Twitter Google Plus