”Вагнер Ази Тоног Төхөөрөмж“ ХХК –нь 2011 онд 10 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод Агрегат Засварын Төвийг барьж, тоног төхөөрөмжүүдийг суурьлуулан ашиглалтанд орууллаа. Уг төв ашиглалтанд орсоноор Катерпилларын хэрэглэгчид эвдэрсэн эд анги болон сэлбэгүүдийг монголдоо сэргээн засварлуулах боломжтой болохын зэрэгцээ Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангиудыг засварлах, сэргээн босгох үйлдвэрийн анхных юм.
Манай Эд Анги Сэргээн Засах Төв ньхөдөлгүүр, хурдны хайрцаг, захын дамжуулагч болон хүч дамжуулах анги өөр бусад гол эдангиудад их засвар хийх буюу сэргээн засах хүчин чадалтай юм. Уг төв нь Катерпилларын стандартын дагуу эд ангийг засварлахаас гадна их засварт орсон бүх хөдөлгүүр болон машины эд ангид туршилт хийх хэд хэдэн тоног төхөөрөмж суурилуулан ажиллуулж, харилцагчиддаа эд ангийн найдвартай ажиллагаа, удаан эдэлгээг баталгаажуулдаг.

Хөдөлгүүрийн Оношлогоо
Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь Монголд анх удаа хамгийн сүүлийн үеийнтехнологи бүхий 3,500 морины хүчин чадалтай Динамометрыг суурилууллаа. Уг Динамометрээр Катерпилларын 793D 3516 загвар хүртлэх хөдөлгүүрийн засварын чанар найдвартай ажиллагааг уурхайн хүнд даацын автомашинд суурилуулахаас нь өмнө шалгах боломжтой. Бид үйлчлүүлэгчиддээ хүсэн хүлээсэн хүч, гүйцэтгэл ба чанарын баталгааг өгөхийн тулд их засварт орсон бүх хөдөлгүүрийн гүйцэтгэлийг олон төрлийн тестээр шалгаж баталгаажуулдаг.
Хүч дамжуулах эд анги турших төхөөрөмж
Энэхүү олон талт зориулалт бүхий турших төхөөрөмж нь нь хүнд даацын ачааны машины гидро эд ангиудыг шалгаж тестлэх мөн зарим нэг өндөр технологи бүхий гидро шалгагч төхөөрөмжийн онцлогуудыг харуулахаар зохион бүтээгдсэн. Гидравлик эд ангиудыг турших төхөөрөмж нь гидр насос, мотор цилиндр болон гидрийн бусад эд ангиудад бүрэн хэмжээний туршилт болон тохиргоог хийдэг. Гидравликийн туршилтаар хүч дамжуулах анги, мушгих момент хувиргагч,араат насос, хийцийн хувьд сэнсэн насос, гидрийн насос, гидрийн мотор, цилиндр болон хавхлагын ажиллагааны бат бөх, найдвартай байдлыг шалгадаг. Туршилтыг хийснээр тухайн эд ангийн ноцтой гэмтэл болон алдааг зассаны дүнд ажиллагааны өртөгийг бууруулдаг төдийгүй илүү чанартай засвар үйлчилгээг гүйцэтгэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чадсан.
Гидравлек засвар
Найдвартай, бүтээмжтэй, сайтар засварласан гидравлек нь хэрэглэгч өртгөө хэмнэн өдөр бүр илүү ажил гүйцэтгэхэд тус болдог. Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК гидравлек, эд анги, системийн удирдлагын магадлагаа, байж болох хамгийн бага өртөгөөр машины дээд бүтээмж олж авахад туслах засварын тохируулга зэргээр хангадаг. Үйлчлүүлэгч сэлбэг болон тоног төхөөрөмжийн хэсгээ биднээс эргүүлэн авахаас өмнө манай техникчид бүгдэд нь чанарын шалгалт хийдэг. Мөн бид OEM-н материалыг КАТ-н машины бат бөх чанарын хамгийн стандартыг батлахад хэрэглэдэг. Манай засварын газар нь тоног төхөөрөмжийн засвар болон сэлбэг дээр ажиллаж байх үед бохирдол болон орчны хяналтыг сахихаар тохируулагдсан байдаг.
Явах ангийн засвар
Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ний явах ангийн засварын цех нь 350 тоннын даацтай гинжний пресс суурилуулсан ба Катерпилларын D11T хүртлэх бүх төрлийн тоног төхөөрөмжүүдийн явах эд ангиудад засвар хийх хүчин чадалтай юм. Үүнд гинжийг бүрэн задлаж угсрах, тос шахах, сэргээн засварлах үйлчилгээнүүд багтана.
Эд ангийн цэвэрлэгээ
Бид эд анги бүрийг сэргээн засварлахаас өмнө эд анги угаагч өндөр даралт болон температурт угаагч төхөөрөмжид оруулдаг. Уг эд анги угаагч төхөөрөмж нь 4.5 тонны даацтай, 2 метр диаметр бүхий эргэдэг ширээтэй, 1.8 метр өндөр угаах өрөөтэй, 10 ata(150PSI) даралттайминутанд 1500 литр(400GPM)ус шахах хүчин чадал бүхий насостой бөгөөдэд ангийн бохирдлыг бүрэн цэвэрлэж засварт оруулхад бэлэн болгодог.
Цилиндр тохиргоо
Бид цилиндрийг өнгөлөөд, бүрэн лацдан хувиарлах голыг оношлогоонд оруулж жийргэвч тогтоогчыг шалгаснаар бүрэн тохиргоог хийдэг. Автомат өнгөлөх машин нь 35-530мм (1,5-21 инч) диаметртэй 5,8 м (19 фит) өргөнтэй хүртэл болгон тохируулах боломжтой. Манай цилиндр өнгөлөх лацдах үйлчилгээ бүх үйлдвэрлэгчийг хамардаг. Бид Катерпилларын дахин үйлдвэрлэсэн цилиндр торхыг санал болгодогба дээд чанарын дахин үйлвэрлэсэн хувиарлах голыг Катерпилларын машинуудад ашигладаг. Бид CAT-н бус хувиарлах голболон торхыгболон мөн адил засна.

Машины Их засварын цех – 9905 - 5777

Агрегат Засварын Төв – 9909 – 8876

Facebook Twitter Google Plus