Уул уурхайн тоног төхөөрөмжийн ангилал

Уул уурхайн тоног төхөөрөмжийн ангилал

Уул уурхайд бид төлөвлөсөн хугацаанд хамгийн бага зардлаар төлөвлөсөн бүтээл эсвэл төлөвлөгөөнөөс илүү их бүтээлийг бий болгоход төвлөрч ажилладаг (нэг сард 1000000 м3 хөрс хуулна.., гэх мэт).

Бүтээл хийхэд хамгийн чухал нь тоног төхөөрөмж болон техникийн хослолын зөв сонголт байдаг.

Уул уурхайн тоног төхөөрөмжийг ерөнхийд нь Бүтээлийн тоног төхөөрөмж болон Туслах тоног төхөөрөмж гэж хоёр ангилдаг.

Бүтээлийн тоног төхөөрөмж: Энэхүү ангилалд экскаватор,өөрөө буулгагч гэх мэт тодорхой бүтээл хийх (хөрс-хүдэр ухаж ачих, тээвэрлэх г.м) техникүүд багтана.

Туслах тоног төхөөрөмж: Энэхүү ангилалд бульдозер, автогрейдер гэх мэт дээр дурдсан бүтээлийн техникүүдэд туслах ажлуудыг гүйцэтгэх техникүүд багтана. Туслах ажил гэдэг нь бүтээлийн техникийн гүйцэтгэж буй ажлыг дэмжих зорилгоор хийж буй туслах техникүүдийн гүйцэтгэл юм. Жишээ нь: Грейдэр- зам тэгшлэх, зам дээр унасан чулууг холдуулах. Бульдозер- Мөргөцөгний төвшинг тэгш явахад туслах, шороог хүсэж тэгшлэж экскаваторт туслах гэх мэт ажлуудыг хэлнэ.

Уурхайд төлөвлөж буй бүтээмжид хангалттай хүрэхийн тулд тоног төхөөрөмжийн бүтээлийг зөв тооцоолж, техникийн хослолыг зөв сонгох нь маш чухал юм. Бүтээлийн тоног төхөөрөмжөөр хийж байгаа бүтээл нь метр куб болон тонноор илэрхийлэгдэх ба мөн нэг цагт хийх бүтээлээр тооцоологддог.

Бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлүүд

  • Циклийн давтамж (экскаватор: ухах – ачих – буцаж ухах хүтэлх хугацаа, өөрөө буулгагч: ачуулж-тээвэрлэж асгах-буцаж ирж ачуулах хүртэлх хугацаа)
  • Ачих жин (экскаватор: шанаганы багтаамж, өөрөө буулгагч: тэвшний багтаамж)
  • Операторын ур чадвар
  • Цаг ашиглалт
  • Техникийн бэлэн байдал
  • Шанага дүүргэлт

Дээр дурдсан үзүүлэлтүүдийг илүү ойлгомжтой болгох үүднээс бүтээлийн тоног төхөөрөмж болох экскаваторын цагийн бүтээлийг жишээ болгон дундажлан тооцоолж үзье.

Үзүүлэлт:

Циклийн хугацаа: 0.35мин буюу нэг цагт 60/0.35 = 171.4 удаа ухаж ачих үйлдэл хийнэ.

Цаг ашиглалт: 83% буюу нэг цагт 60*83% = 50 минут ашигтай ажил хийнэ.

Операторын ур чадвар: 90%

Техникийн бэлэн байдал: 90%

Шанага дүүргэлт: 90%

Шанаганы багтаамж: 5.5 м3

Нэг цагт хийх бүтээл: (5.5*90%)*171.4*83%*90%*90% = 570.3 м

Facebook Twitter Google Plus