Кэлвин Эндрив Каукинэн

Гүйцэтгэх Захирал,
Вагнер Ази Групп компани

Вагнер Ази Групп компаний удирдлага болон ажилчдын нэрийн өмнөөс та бүхэнтэй цахим хуудсаараа мэндчилж байгаадаа баяртай байна.

Бидний зорилго бол дээд зэргийн чанарыг харилцагч бүртээ хүргэж өнөөгийн эдийн засгийн эдгээр чухал салбарын өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм.

Монгол улсад хэдийгээр хүнд хэцүү цаг тулгараад байгаа боловч эдийн засгийн үндэс суурь нь бий учраас цаашдын ирээдүйд хурдацтай хөгжилд хүрэх бололцоотой юм. Энэ боломжийг бодит хөгжил болгохын тулд Монголчууд бид зөвхөн уул уурхайгаа хөгжүүлэх бус нэн тэргүүнд дэд бүтцээ барьж байгуулах, цаашлаад дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Вагнер Ази Групп компани нь олон жилийн турш хүнд машин механизм, тоног төхөөрөмж, технологийг нийлүүлсээр байгаа билээ.

Бидний амжилтын гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн, хамтарч ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадавхитай залуус юм. Тиймээс бид ажиллагсдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь байнга хөгжүүлэх ажлын орчныг бүрдүүлэхэд их анхаардаг. Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр харилцагчид, хувь нийлүүлэгчид, ажиллагсад, цаашлаад нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байна. Бид дэлхийн стандарт, дэвшилтэт тэргүүний техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажилладаг юм.

Бид та бүхэнд хамгийн сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Бидний цахим хуудсаар дамжуулан манай хамт олны үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллүүдийг аваарай.

Кэлвин Эндрив Каукинэн, Гүйцэтгэх Захирал, Вагнер Ази Групп компани

Facebook Twitter Google Plus