ВАТТ ХХК-ий Сургалтын хэлтэс нь анх 2004 онд дотоодынхоо засварын техникчдийн сургалт хөгжлийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан юм. Тухайн үед компаний ирээдүйн төлвийг урьдчилан тооцоход гурван зуу гаруй засварын мэрэгшсэн техникч шаардагдах нь тодорхой байсан бөгөөд тухайн үед ийм олон тооны туршлагатай ажиллах хүч бэлтгэгдээгүй байлаа. Тиймээс зах зээлийн энэ шаардлагад бэлэн байх үүднээс Засварын техникчийг шинээр бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь зөвхөн Вагнер Азийн хэрэгцээг хангасан төдийгүй уг сургалтаар дамжуулан манай олон харилцагчийн хэрэгцээ ч мөн адил хангагдсан юм. Өнөөдөр дотоодын засварын техникчдээ сургаж хөгжүүлэх нь манай сургалтын хэлтсийн үндсэн чиглэл хэвээр байгаа бөгөөд бид сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник технологийн талаарх сургалтуудыг засварын техникчдэдээ зориулан тогтмол явуулсаар байна.

Вагнер Ази компани өргөжин тэлэхийн хэрээр техникийн бус ажилтнуудыг сургаж хөгжүүлэх хэрэгцээ шаардлага урган гарсан тул сургалтын хэлтэс бүх ажилтанд зориулсан сургалтуудыг зохион байгуулж үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх шаардлагатай болсон. Үүний үндсэн дээр англи хэлний хичээлүүдээс гадна зөөлөн ур чадварын болон хувь хүний хөгжлийн сургалтууд, удирдлагын ур чадварын хөтөлбөрүүдийг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн нь бүх ажилтнуудад үр өгөөжөө өгч байгаа билээ.

Вагнер Ази нь аюулгүй ажиллагааг эн тэргүүнд тавин чухалчилдаг тул бүх ажилтанд зориулсан аюулгүй ажиллгааны сургалтуудыг улсын хууль тогтоомж, бизнесийн салбарын стандарт болон харилцагчийн шаардлагыг мөрдлөг болгон явуулдаг болсон билээ. Түүнчлэн бид хүнд даацын тоног төхөөрмжийн операторын сургалтаар дамжуулан операторуудад тоног төхөөрөмжүүдтэй хэрхэн аюулгүй харьцаж ажиллах талаар хичээлүүдийг ч мөн зааж байна.

Вагнер Азийн сургалтын үйл ажиллагаа нь бидний хувьд хэдийд ч хадгалагдан уламжлагдах бахархал билээ.
Facebook Twitter Google Plus