“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК Катерпилларын Монгол дахь дилер юм. Вагнер Ази компани нь уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж нийлүүлж бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.


1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс Монгол дахь хүнд даацын машин нийлүүлэгч хамгийн том компани болсон бөгөөд сүүлийн 7 жилийн турш Евро-Ази бүс нутагт (хуучнаар зөвлөлтийн бус нутаг) дилерийн гүйцэтгэлээр тасралтгүй тэргүүлж байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд бизнесээ тасралтгүй өргөжүүлэн эдүгээ 500 гаруй ажилтан ажиллагсадтай, Дархан хот, Өмнөговь аймгийн Ханбогд, ЦогтЦэций, Нарийн Сухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд хот зэрэг орон нутагт өөрийн салбарыг байгуулан хэрэглэгчдэдээ улам ойртон ажиллаж байна.
Үйл ажиллагааныхаа чиглэлийг улам өргөжүүлэн харилцагчидын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэн ажиллаж байна. 2011 онд 10 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод Агрегат Засварын Төвийг барьж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтанд оруулсан юм.

Уг төв ашиглалтанд орсоноор Катерпилларын хэрэглэгчид эвдэрсэн эд анги болон сэлбэгүүдийг Монголдоо сэргээн засварлуулах боломжтой болохын зэрэгцээ Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангиудыг засварлах, сэргээн босгох үйл ажиллагааны анхдагч болсон юм. Мөн бүх төрлийн зам барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

 ТҮҮХЭН ЗАМНАЛ








Facebook Twitter Google Plus