PartStore™ - КАТ сэлбэгийг хамгийн оновчтойгоор түргэн, шуурхай захиалах боломж

 


PartStore™ нь КАТ-аас үйлчлүүлэгчидийнхээ сэлбэг захиалах, сэлбэгийн мэдээллийг лавлах үйл ажиллагааг нь хялбар, түргэн шуурхай болгох зорилгоор тэдний тусын тулд зориулан боловсруулсан онлайн программ юм.

PartStore™ нь ҮНЭГҮЙ онлайн үйлчилгээ бөгөөд 24/7/365 турш нээлттэй байдаг.
Та PartStore™-руу 2 янзаар хандаж болно.

  • PartStore™ Web
  • PartStore™ IP(Integrated Procurement)

PartStore™ Web нь хэдийд ч, хаанаас ч аль нэг интернет үзүүлэгч (internet browser) ашиглан уг программруу ханддаг бөгөөд дараах боломжуудыг агуулдаг.

Үүнд:

  • Сэлбэгийн үнэ болон хүртээмжийн талаарх бодит мэдээлэл
  • Сэлбэгийн цахим номнуудыг((SIS Web) төлбөргүй ашиглах эрх
  • Сонголтот сэлбэгийн мэдээлэл(Реман)
  • Байнга захигддаг сэлбэгүүдийн жагсаалтыг үүсгэж , хамтран хэрэглэх
  • Захиалгын түүхийг лавлах
  • Үлдээд байгаа Кор(реман)-уудын талаарх мэдээлэл
  • Хэрэглэгчийн тохируулагын хэсэг (захиалах үйл явцыг улам хялбар болгох)
  • Захиалгын талаарх мэдээлэл (емэйл)
  • Хэдхэн алхамаар захиалга хийх (онлайн) Эхэлж Захиалаад Эхэлж Үйлчлүүл!

PartStore™ IP нь анх 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны системийг КАТ-н PartStore™-ийн сервертэй холбосноор үйлчлүүлэгч өөрийн үйл ажиллагааны системээс шууд захиалгаа хийх боломжыг олгоно.

Энэ холболт нь үйлчлүүлэгчийн систем нь техникийн хувьд XML(нэгэн төрлийн мэдээлэл программчлалын хэл)-ээр мэдээлэл хүлээн авч, илгээдэг байх нөхцөлийг л шаарддаг. Орчин үеийн ихэнх системүүд ийм боломжтой байдаг бөгөөд PartStore™-н сервертэй дэлхийн өнцөг булан бүрээс ийм холболтоор холбогдсон JD Edwards, Oracle, SAP, Ariba, DataStream, Mincom, Dynamics AX, Quadrum гэх мэт төрөл бүрийн үйл ажиллагааны системүүд байдаг. Энэхүү шууд холболт нь дараах давуу талуудыг үйлчлүүлэгчид олгодог:

  • Худалдан авалтын шууд захиалга – Үйлчлүүлэгч өөрийн үйл ажиллгааны системээсээ КАТ-н диллерийн системрүү захиалгаа шууд хийх
  • Захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл – Үйлчлүүлэгч захиалгаа байршуулангуут энэ мэдээлэл үйлчлүүлэгийн үйл ажиллагааны системрүү илгээгддэг. Энэ мэдээлэлд захиалга байршсан тухайн батламж мэдээлэл, сэлбэгийн солигдсон дугаарын мэдээлэл, агуулахад бэлэн бус байгаа сэлбэгийн мэдээлэл, тээврийн зардал гэх мэт мэдээлэл багтдаг.
  • Сэлбэг худалдан авалтын цахим нэхэмжлэл – Худалдан авалтын нэхэмжлэл диллерийн үйл ажиллагааны системээс үүссэн даруйдаа үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны системрүү цахимаар илгээгддэг.
  • КАТ-н сэлбэгийн каталог – Энэ каталог нь PartStore™ Web (онлайн программ) дээр байдаг бөгөөд үйлчлүүлэгчийн системээс энэ каталогруу шууд ханддаг
  • Сэлбэгийн Үнэ болон Хүртээмжийн мэдээлэл – Үйлчлүүлэгч өөрийн системээрээ КАТ-н диллерийн сэлбэгийн үнэ болон хүртээмжийн талаарх бодит мэдээлэлийг авна.

Үйлчлүүлэгч дээрх үйлчилгээнүүдийг заавал бүгдийг нь гэлгүй сонгож ашиглах боломжтой бөгөөд зарим үйлчлүүлэгч бүх үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашигладаг байхад өөрсдийн сонголтоор нэг, хоёр үйлчилгээг нэвтрүүлсэн үйлчлүүлэгч ч байдаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол
э-Мэйл: partstore@wagnerasia.com
TEL: 70187588 гэсэн дугаараар холбогдоорой.

Facebook Twitter Google Plus