Бүтээгдэхүүн Дэмжих Үйлчилгээ
     Бид г а з а р тариалангийн техник худалдаалж эхэлснээс хойш сэлбэг болон засвар үйлчилгээг тасралтгүй ханган нийлүүлж ирсэн билээ.
Сэлбэгийн бэлэн байдлыг өндөр төвшинд хангаж, түргэн элэгддэг болон тусгай эд ангийн сэлбэгийн нөөцийг оновчтой бүрдүүлэн харилцагчдад үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай байлгах нь манай хамт олны гол зорилго бөгөөд өнөөдрийн байдлаар Challenger болон Massey Ferguson брэндийн техникүүдийн 2000 гаруй нэр төрлийн, 23000 ширхэг нийтдээ 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгслийг нөөцлөн бүрдүүлсэн байна.
   Хаврын тариалалт болон намрын ургац хураалтын өмнө харилцагчдын техникүүд дээр үзлэг оношилгоо хийж шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалгыг авч сэлбэгийн нөөцийг байнга шинэчлэн бүрдүүлдэг ба газрын захиалгыг 1 сарын дотор харин яаралтай үед 3-5 хоногийн дотор үйлдвэрлэгчээс шууд нийлүүлдэг давуу талтай болсон юм. Түүнчлэн манай компани харилцагч нартаа “Agco Parts Books To Go” аппликешн ашиглан хүссэн г а з р а а с а а г а р у т а с н а а с а а э с в э л www.agcopartsbooks.com веб хаягаар зочлон Challenger болон Massey Ferguson брендийн бүх төрлийн техникийн сэлбэгийн задаргаа харах болон захиалга хийх боломж олгож байгааг мэдээлэхэд таатай байна.
  Харилцагч таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж цагийг тань хэмнэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Ажиллах цагийн хуваар:
08:30 - 17:00
Дуудлага хүлээн авах утас:
Сэлбэгийн хэлтэс: Утас: 9400-1543 И-мэйл: parts_darkhan@wagnerasia.com Засварын хэлтэс: Утас: 9990-7536 И-мэйл: agcoservice@wagnerasia.com

Үнийн санал авах

ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД