Бүтээгдэхүүний жагсаалт

  • Ачааны автомашин
    CAT Ачааны авто машин нь орчин үеийн хэрэгцээнд өндөр гүйцэтгэл, ашиглалтын цаг, бага зардалтай ажиллагаа зэргээр нийцдэг. CAT брэндийн хүнд даац ачааны автомашинийг уул уурхай, чулуу олборлолт, барилгын зориулалтаар ашиглах боломжтой. Хүнд даацын ачааны автомашин нь тонн тутамд бага зардлаар их хэмжээний материал хүргэлтээр хангадаг.
  • Гидравлик экскаватор

    CAT гидравлик экскаватор нь ил уурхайн ашиглалтын үед чулуулаг хүдэр зэргийг хүнд даацын машин дээр ачих зориулалттай машин юм. CAT технологийг ашигласан гидравлик экскаватор нь ямар ч нөхцөлд дээд зэргийн малтах хүч, үйлдэл давтах хугацаа зэргээр хангана. Дэлхий дахинд суурилуулсан баазууд нь бидний уул уурхайн гидравлик экскаваторын зах зээл дахь туршлага, судалгаагааг улам баталж байна. Катерпиллар бол дэлхийн уул уурхайн салбарынхны хэрэгцээг хангасан сайтар тоноглосон даацын хамгийн өргөн боломж гидравлик экскаватор юм.

  • Цахилгаан экскаватор

    CAT цахилгаан экскаваторууд нь уурхайн ашиглалтын явцад ачилт хийхэд голчлон ашиглагддаг. Катерпиллар нь дээд бүтээмж, бага зардал зэрэг харилцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэх сайжруулалтыг хийсээр байна. Сүүлийн үеийн технологийн хүрээнд CAT экскаватор нь малтах дээд хүч, үйлдэл давтах богино хугацааг үзүүлнэ. Дэлхийн уул уурхайн салбарынхан Катерпилларын цахилгаан экскаватор, түүнийг дэмжих үйлчилгээг сонгож байна. 

  • Гинжит трактор
    Том оврын гинжит тракторууд нь ажлын хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээгдсэн. Бат бөх бүтэц нь ажлын хүнд нөхцлийг даах чадвартай. Гинжит дугуй нь бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллагааг илүү хялбарчилж, сул зогсолтыг багасган хүч дамжуулагч болон захын дамжуулагчын хүчин чадлыг нэмэгдүүлсэн. CAT гинжит трактор нь CAT-н бусад трактортай харьцуулахад ажиллагааны бага зардлаар материал хүргэлтийг найдвартай гүйцэтгэдэг.
  • Дугуйт ачигч
    Cat дугуйт ачигч нь орчин үеийн хэрэгцээнд өндөр гүйцэтгэл, ашиглалтын цаг, бага зардалтай ажиллагаа зэргээр нийцдэг. Тав тухтай байхаар загварчлагдсан энэхүү ачигч нь ажлаа илүү хурдан хугацаанд гүйцэтгэж илүү ашиг олох боломж олгоно.

    • Гүйцэтгэл. Cat дугуйт ачигч нь бүхий л нөхцөлд ажиллах боломжтой. Давталтат модуль нь бага алдагдлаар шанагыг хянах боломж олгодог. H серийн цахилгаан гидр удирдлага болон нэгэн зэрэг өргөх болон хумих боломж бүхий ачилт мэдрэгч систем нь удирлагыг илүү сайжруулсан
    • Үр дүн. Cat дугуйт ачигч нь ашиглалтын өртөгийг хэмнэж, түлшний нэгж зарцуулалт тутамд илүү ажил гүйцэтгэх боломжтой
    • Нийцэл. Acert Хөдөлгүүрийн технологи болон 2р түвшний дуу бүхий Tier 3 Emissions
    • Тав тух. Кабин нь ажлын хамгийн тухтай орчныг бүрдүүлэхийн тулд суудлыг илүү тухтай болгож жолоодлогыг сайжруулсан.
  • Авто Грейдер
    H-серийн уламжлалаар бүтээсэн, М сери нь авто грэйдэрт шинэ стандартыг бий болгосон олон технологийн дэвшлийг агуулсан. H сери нь барилга угсралт, зам барилгын салбарт үйлдвэрийн стандарт байсаар ирсэн. Харин М стандарт энэ уламжлалыг үргэлжлүүлэн, дараах зүйлсийг сайжруулснаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн:
    ________________________________________
    • Ажиллахад хялбар болж операторын сургалтын хугацааг богиносгосон
    • Операторын орчин болон үзэгдэх орчны хувьд маш сайн болсон
    • Бүтээмжийг нэмэгдүүлсэн
    • Ажиллагаа сайжирч, засвар хийх хугацааг багасгасан
    • Дээд зэргийн чанараар бүтээсэн
  • Алхагч экскаватор
    Орчин үеийн хамгийн том нэг шанагат эксаватор нь нүүрсний талбайгаас чулууг ховхлоход ашиглагддаг. Зуугаад жилийн турш Бисайрус хийц, үйлдвэрлэл, байршуулалт, сэргээлт зэргээр дэлхийд тэргүүлсээр ирсэн. Харин өнөөдөр Катерпиллар алхагч экскаваторын сүүлийн үеийн технологийг машины хамгийн өргөн нэр төрлийн хамт санал болгож байна. Кат алхагч экскаватор нь хүрээлэн буй орчны нөлөө хамгийн бага ашиглалтын идэвхи өндөртэй дунджаар 40 жилийн ашиглалтын хугацаатай бөгөөд аюулгүй ажиллагаа, бүтээмж, найдвартай ажиллагааны хамгийн өндөр үнэлгээ, эзэмшигчийн нийт зардал хамгийн бага байх болно.
  • Өрмийн машин
    1952 онд Бисайрус компани уул уурхайн салбарын түүхийг өөрчилж чадсан анхны цахилгаан өрмийн машиныг албан ёсоор танилцуулсан. Катерпиллар тэрхүү технологи, хийцийг үргэлжлүүлэн сайжруулж баталгаатай бүтээмжтэй хэмнэлттэй өрөмдлөгийг санал болгож байна. Бат бэх бүтэц, үргэлжилсэн систем, шинэ технологийг хослуулсан КАТ өрмийн машин нь зөөлөн болон хатуу чулуулгын ашиглалт, температурын хүнд нөхцөлдч үр дүнггээ үзүүлж баталсан. Эргэлтэт өрмийн олон янзын хэмжээг тохируулахаар тоноглогдсон Кат нь хүссэн хэмжээнд өрөмдлөгийг гүйцэтгэх тохирох шүд, эргэлдэх хүч болон хий зэрэг өрмийн багажаар тоноглогдсон.
  • Гидравлик экскаватор
    CAT гидравлик экскаватор нь орчин үеийн хэрэгцээнд өндөр гүйцэтгэл, ашиглалтын цаг, бага зардалтай ажиллагаа зэргээр нийцдэг. CAT том оврын гидравлик экскаватор нь их хэмжээний материал зөөх ажилд өндөр гүйцэтгэлтэй ажиллах шаардлагатай хэрэглэгчдэд зориулсан ба ус суваг дотроос хүнд хоолойнууд болон обьект өргөх боломжтой