Бүтээгдэхүүний жагсаалт

  • Юниверсал трактор танилцуулж байна
    • Саруул зайтай кабин нь товчлуур бүхий хялбар удирдлагыг дотроо багтаасан
    • Багаж тогтоогчийг хослуулсан нь сэрээ, шанага, хусуур болон шүүр зэргийг хурдан солих боломж олгосон
    • Нарийн хэмжилт бүхий хүчирхэг гидр систем нь өндөр бүтээмж үзүүлдэг
    • Ажлын талбар хооронд 25 mph (40 kph) хурдтай явах боломжтой
    • Өрөм, алх, дагтаршуулагч зэрэг хутгуурт ачигчын ажлын багажны өргөн сонголттой
    • Тооцоолох болон шалгахад зориулсан AccuGrade систем
    • Материал хадгалалт болон зөөлөн жолоодлогод зориулсан тохиргоотой
  • Дугуйт Экскаватор
    • D-серийн дугуйт экскаваторын хөрвөх чадвар нь богино хугацаанд цөөн машин хэрэглэх ажлаа гүйцэтгэхэд тусладаг.
    • Суваг цэвэрлэх, зам засах зэрэг ажлын багаж ашиглангаа хөдөлгөөн хийх шаардлагатай хэд хэдэн хэрэглээнд тохирсон
    • 37 км-ц хүртэл хурдлах чадвартай дугуйт экскаватор нь нэг ажлын талбараас нөгөөд хурдан шилжих ба нэмэлт тээвэрлэлтийн шаардлагыг багасгасан.
    • Олон нэмэлт тохиргоог ашигласнаар олон ажлын багажыг удирдах боломжтой
    • Ажлын багажны удирдах системийг ашиглан 10 хүртэлх ажлын багажны хөдөлгөөн болон даралтыг урьдчилан тохируулах боломжтой
    • Үзэгдэх орчны хувьд сайжирсан ба кабин дахь дэлгэцэнд үзүүлэх арын камертай болсон.
    • Гадаргын түвшний цэг нь аюулгүй нөхцөл болон машины ажиллагааг хангадаг.
  • Гидравлик экскаватор
    CAT 336D загварын Гидравлик экскаватор нь олон талын хэрэгцээ шаардлагад нийцсэн маш бага эргэлтийн радиустайн дээр ашиглалтын зардал хамгийн бага байхаар бүтээгдсэн. Мөн операторын тав тухтай байдлыг дээд зэргээр хангахаар загварчлагдсан болно.
    Малталтын хүч болон үйлдэл давтах хурд өндөр тул богино хугацаанд ихийг хийж гүйцэтгэхэд тань тусална.
    Гадаад орчний доргилт болон дуу чимээнээс тусгаарлах тоноглолууд нь танд тохь тухтай нам гүм орчнийг олгохоос гадна хангалттай зай бүхий кабин, хялбар удирдлагийн систем нь операторын ачааллыг багасгах болгоно.
  • Гинжит трактор
    CAT бага оврын гинжит тракторууд нь хурд, тээвэрлэлт хийх, маневр хийх, хөрвөх чадвартайгаар ажлын бүрэн гүйцэтгэлийг хангахаар бүтээгдсэн. Эдгээр гинжит тракторууд нь цэвэрлэх болон хусах, замын 2 талыг ташуулдах, дүүргэлт хийх, зам гаргах, ландшафтын ажилд тохирсон.
    Гинжит дугуй нь бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллагааг илүү хялбарчилж, сул зогсолтыг багасган хүч дамжуулагч болон захын дамжуулагчын хүч чадлыг нэмэгдүүлсэн. Гинжит тракторууд нь CAT-н бусад трактортай харьцуулахад ажиллагааны бага зардлаар материал хүргэлтийг найдвартай гүйцэтгэдэг.
  • Дугуйт ачигч
    Cat H серийн дугуйт ачигч нь орчин үеийн хэрэгцээнд өндөр гүйцэтгэл, ашиглалтын цаг, бага зардалтай ажиллагаа зэргээр нийцдэг. Тав тухтай байхаар загварчлагдсан энэхүү ачигч нь ажлаа илүү хурдан хугацаанд гүйцэтгэж илүү ашиг олох боломж олгоно.
    • Гүйцэтгэл. Cat H серий нь бүхий л нөхцөлд ажиллах боломжтой. Давталтат модуль нь бага алдагдлаар шанагыг хянах боломж олгодог. H серийн цахилгаан гидр удирдлага болон нэгэн зэрэг өргөх болон хумих боломж бүхий ачилт мэдрэгч систем нь удирлагыг илүү сайжруулсан
    • Үр дүн. Cat дугуйт ачигч нь ашиглалтын өртөгийг хэмнэж, түлшний нэгж зарцуулалт тутамд илүү ажил гүйцэтгэх боломжтой.
    • Тав тух. H серийн кабин нь ажлын хамгийн тухтай орчныг бүрдүүлэхийн тулд суудлын илүү тухтай болгож жолоодлогыг сайжруулсан.
  • Телехандлер
    • Өргөх хүчин чадал, өндрийн хувьд олон боломжтой CAT телехандлер ачаа өргөх буулгах хүчин чадлаар хангах
    • Саруул зайтай кабин түшлэгтэй суудал зэрэг нь өдрийн турш тав тухтай байлгана.
    • Жолоодлогын 3 горим нь ямар ч талбайд маневр хийх чадварыг нэмэгдүүлсэн
    • Нэг штант удирдлага нь ажиллагааг хялбарчилж өргөх үйлдлийг гүйцэтгэнэ.
    • TH серийн загваруудад зориулсан гидравлек тэнцвэржүүлэгч нь ямар ч нөхцөлд өргөх хүчин чадлыг ихэсгэж, нэмэлт дэмжлэг болдог.
  • Авто Грейдер
    H-серийн уламжлалаар бүтээсэн, М сери нь авто грэйдэрт шинэ стандартыг бий болгосон олон технологийн дэвшлийг агуулсан. H сери нь барилга угсралт, зам барилгын салбарт үйлдвэрийн стандарт байсаар ирсэн. Харин М стандарт энэ уламжлалыг үргэлжүүлэн, дараах зүйлсийг сайжруулснаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн:
    • Ажиллахад хялбар болж операторын сургалтын хугацааг богиносгосон
    • Операторын орчин болон үзэгдэх орчны хувьд маш сайн болсон
    • Бүтээмжийг нэмэгдүүлсэн
    • Ажиллагаа сайжирч, засвар хийх хугацааг багасгасан
    • Дээд зэргийн чанараар бүтээсэн
  • Сэрээт өргөгч
    • Дизайны сайжруулалт нь засвар үйлчилгээний давтажийн хугацааг 500 мото цаг хүртэл нэмэгдүүлсэн ба энэ нь ашиглалтын нийт зардлыг бууруулсан
    • Урьдчилан цэвэрлэх болон тоосны хэмжээ заагч бүхий хос элементтэй циклон агаар цэвэршүүлэгч зэрэг агаар солилцооны систем нь тоос шороотой нөхцөлд хөдөлгүүрийн эдэлгээг уртасгасан
    • Шаардлагатай олон хэрэгцээнд ашиглахад зориулсан хүнд даацын радиатор, тоос шүүгч зэрэг хөргөлтийн хэсгүүд нь хэт халах эрсдлийг бууруулсан
    • Сайжруулсан гүйцэтгэл бүхий шинэ төрлийн бензин хөдөлгүүр нь дууны түвшин, утаа ялгаруулалтыг багасгаж, бүлшний зарцуулалтыг хэмнэсэн
  • Бага оврын ачигч
    • С-серийн тусгаарласан, даралтаар шахсан кабин илүү цэвэр, нам гүм ажлын орчныг бүрдүүлдэг.
    • С-серийн суудал, суудлаас тохируулах боломжтой удирдлага нь ажлын турш тав тухтай орчныг бүрдүүлдэг.
    • Ажиллах зориулалт болон ажын багажны өргөн сонголттой
    • Өндөр хүчин чадал, сайн гүйцэтгэл нь илүү их ажил гүйцэтгэхэд тусалдаг.
    • С-серийн жолоодлого нь илүү зөөлөн бөгөөд материал хадгалалт өмнөхөөс сайжирсан.
    • Гинжит машин шаардлагатай ажилд КАТ гинжит трактор болон универсиал ачигчыг сонгох нь зүйтэй.