Бүтээгдэхүүний жагсаалт

  • Хүйтнээр зорогч
    CAT Хүйтнээр зорогч нь замын хучилтын асфальт болон бетонон давхаргыг хуулдаг орчин үеийн өндөр үр бүтээлт төхөөрөмж юм.
    • ACERT технологи бүхий CAT хөдөлгүүр нь ялгаруулалтын хэмжээг багасгахын хажуугаар хангалттай хэмжээний хүчин чадлаар хангадаг.
    • Босоо огтлогч шпиндель нь зүсэлтийг үр дүнтэй болгож, хөрөөний шүдний эдэлгээг уртасгадаг.
    • Урдаа цацагчтай конвейр нь дүүргэлт хийсэн талбайд ч машины хөдөлгөөнийг хөнгөвчилдөг.
    • Жин болон хүчин чадлын оновчтой баланс нь огтлогчид дээд хэмжээний хүчин чадлаар хангадаг.
    • Компьютер Мониторын Систем (CMS) нь машины гүйцэтгэлийг үзүүлэх ба хэвийн бус ажиллагаа илрүүлсэн тохиолдолд 3 түвшний анхааруулах дохио өгдөг.
    • Ачилт хяналтын систем нь машины ажиллагааг дээд зэргийн бүтээмжид хадгалж чаддаг.
    • Хөрөөний шүдийг хөргөх, тоосны хяналтад зориулсан ус цацах системтэй
    • Хөдөлгүүр, гидр насос, өдөр тутмын засвар үйлчилгээ
  • Асфальт дэвсэгч
    "Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК" нь CAT брэндийн хамер дугуйт болон ган гинжит асфальт дэвсэгч машинуудыг санал болгож байна. Өндөр хүчин чадал, гайхалтай хөрвөх чадвар зэрэг нь оператор хүссэн газраа дэвсэлт хийх боломж олгодог. Бүх загварууд нь гар ажиллагаа болон тусгаарлалт зэрэг үйлдлийг багасгасан тусдаа тэжээгч системтэй. Агааржуулалтын систем нь конвейрын хоолой болон өрмийн хэсгээс утааг гадагшлуулах оператоын орчныг илүү тав тухтай болгох үүднээс утааг шууд зайлуулдаг.
    Хөдөлгөх болон тэжээх систем дэхь электрон өөрөө оношлогч нь ажиллагааны үр ашигийг нэмэгдүүлж, сул зогсолтыг багасгасан. Кат брэндийн гиправлек тэгшлэгч нь өргөнийхөө хэмжээг тохируулах боломжтой ба цахилгаан халаалт бүхий тэгшлэгч хавтантай. Эдгээр нь ардаа болон урдаа тэлэгчтэй гэсэн загваруудтай.
  • Авто Грейдер
    H-серийн уламжлалаар бүтээсэн, М сери нь авто грейдерт шинэ стандартыг бий болгосон олон технологийн дэвшлийг агуулсан. H сери нь барилга угсралт, зам барилгын салбарт үйлдвэрийн стандарт байсаар ирсэн. Харин М стандарт энэ уламжлалыг үргэлжүүлэн, дараах зүйлсийг сайжруулснаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн:

    • Ажиллахад хялбар болж операторын сургалтын хугацааг богиносгосон
    • Операторын орчин болон үзэгдэх орчны хувьд маш сайн болсон
    • Бүтээмжийг нэмэгдүүлсэн
    • Ажиллагаа сайжирч, засвар хийх хугацааг багасгасан
    • Дээд зэргийн чанараар бүтээсэн
  • Хөрс Тогтворжуулагч
    CAT® хөрс тогтворжуулагч машин нь асфальт давхаргыг суурь давхаргатай нийлүүлж бат бөх болгон дагтаршуулдаг. Дагтаршуулах болон зуурмаг таслах үед, асфальт зуурмаг болон бусад барьцалдуулагч бодисийг нэмснээр хөрсийг тогтворжуулдаг.2 төрлийн огтлолын хэмжээ нь ажлын шаардлагаас хамаарч машин бүрт адилхан байдаг. CAT® хөрс тогтворжуулагч төхөөрөмж нь нөхөлт хийх, хөрс тогтворжуулах дээд зэргийн платформтой. Загвар бүр нь үр ашигтай, CAT® 3 хурдны трансмиссийн ротор жолоодлогын системтэй.
    CAT® хөрс тогтворжуулагч төхөөрөмж нь автомат тохируулгатай. CAT® ачилтын хяналт нь хөдөлгүүрийн хурдыг мушгих хүчинд барьснаар бүтээмжийг тасралтгүй нэмэгдүүлдэг. Жолоодлогын 4 горим нь маневр хийх чадварыг нэмэгдүүлсэн. Роторын тохиргоо нь нь асфальт дагтаршуулалтад зориулсан универсал роторыг багтаадаг. Дагтаршуулалт болон тогтворжуулалт нь роторын хослуулатад ижил үүрэгтэй. Хөрс тогтворжуулагч 2 ротор нь өөр төрлийн хөрсөнд зориулагдсан.
  • Асфальтын индүү
    • Cat® хөдөлгүүр нь найдвартай, бат бөх, хүчтэй
    • Засвар үйлчилгээний хоорондын хугацааг уртгасан нь сул зогсолт болон засварын зардлыг багасгасан
    • Нарийн зайд асфальт хийхэд зориулсан олон янзын хэмжээний сонголттой.
    • Чичиргээт систем нь дагтаршуулах ажиллагааг дээд зэргээр хангаж, засвар үйлчилгээг хамгийн бага хэмжээнд хүргэнэ. Өндөр динамик хүч нь цөөн явалтаар дагтаршуулалт хийнэ.
    • Том хэмжээний зэвэрдэггүй усны танк, даралтат шүршигч систем нь дүүргэлт хооронд хийгдэх найдвартай ажиллагаагаар хангадаг.
    • Хос насост систем нь тоноглосон машиныг зүтгэх хүчээр хангаж, уян хатан ажиллагааг сайжруулсан.
    • Хүрдний зах үзэгдэх орчинд багтана.
    • Засвар үйлчилгээ хийхэд хялбар.
    • Олон төрлийн хэрэгцээнд нийцүүлэн овор хэмжээ, тохируулгаын хувьд олон сонголттой.
  • Фиматик дугуйт индүү
    • Олон янзын хэрэгцээнд нийцүүлэн тохиргоо болон дугуйны хэмжээг сонгож болно.
    • Тогтворжуулагч нь хурдан ачааллахад хялбар. Дугуй болон ачааны жингийн харьцааг тэнцүүлэхээр суурьлагдсан.
    • Зарим загварууд бүх дугуйгаараа савладаг.
  • Хөрсний индүү
    • Cat® хөдөлгүүр нь найдвартай, бат бөх, хүчтэй.
    • Засвар үйлчилгээний хоорондын хугацааг уртгасан нь сул зогсолт болон засварын зардлыг багасгасан.
    • Чичиргээт систем нь дагтаршуулах ажиллагааг дээд зэргээр хангаж, засвар үйлчилгээг хамгийн бага хэмжээнд хүргэнэ. Өндөр динамик хүч нь цөөн явалтаар дагтаршуулалт хийнэ.
    • Хос насост систем нь тоноглосон машиныг зүтгэх хүчээр хангаж, уян хатан ажиллагааг сайжруулсан.
    • Засвар үйлчилгээ хийхэд хялбар.
    • Хүрдний зах, дугуйны ирмэг, машины ар хэсэг зэрэг нь үзэгдэх орчинд багтана.
    • Бүтээмж өндөртэй, үр ашигтай, хөрвөх чадвартай.
    • Операторын станц нь дээд зэргийн тав тухтай, хялбар удирдлагатай, үзэгдэх орчин маш сайн.
    • AccuGrade дагтаршуулалтын систем, GPS зураглах болон хэмжилт хийх багц нь зарим загваруудад нэмэлтээр байдаг.
  • Асфальт тээвэрлэгч машин
    Энэхүү машин нь асфальт дэвсэгчийн үйл ажиллагаанд саад учруулалгүйгээр түүнд асфальт тээвэрлэн хангаж өгөх үүрэгтэй. Асфальт дэвсэгчид ачааны машинаар асфальт хангах боломжгүй эсвэл энэ үед гарч болох хүндрэлтэй асуудлуудыг шийдхэд тань энэхүү машин туслах болно.