SPS-Байршил Тогтоох Систем нь Зам болон Барилгын ажилд зориулагдсан цогц систем бөгөөд GPS,хүлээн авагчууд болон Электрон тахеометрүүдээс бүрдэнэ. Trimble компаний эдгээр багажнууд нь хэрэглэхэд хялбар бөгөөд Монгол хэл дээр тохируулан ажиллах бүрэн боломжтой юм.

Trimble-ийн суурин бааз станц нь GPS, Glonass, Galileo, Compass зэрэг бүх хиймэл дагуулаас сигнал авдаг Модулар хүлээн авагч болон Zephir 2 Геодезийн антеннуудаас бүрддэг. Цаг агаарын ямар ч нөхцөлд хэмжилт хийж болох энэхүү бааз станц нь нарийвчлалын шаардлагыг бүрэн хангаж, том хэмжээний ажлын талбарт ровертой холбогдож хэмжилт хийхээс гадна өдөр шөнийн аль ч нөхцөлд төвөггүй ажиллах болно. Мөн баазыг суурилуулахад маш хялбар бөгөөд тулгуур хөл нь хатуу цэг дээр тогтох нэмэлт хөлтэй ба хөл дээрээ метрийн тэмдэглэгээтэй тул багажны өндрийг хэмжих шаардлагагүй болж таны цагийг мөн хэмнэх болно.

Trimble SPS-Байршил Тогтоох Системийн бүрэн танилцуулгыг татаж авах бол энд дарна уу. 
Trimble SPS ухаалаг антен буюу бидний хэлж заншсанаар ровер нь ажлын талбарт хэмжилт хийхэд зориулагдсан хэрэглэхэд хялбар шийдэл юм. Trimble-ийн Байршил Тогтоох Системийн чухал хэсэг болох энэхүү ухаалаг антен нь GPS, GNSS хиймэл дагуулуудын дохиог авч өндөр нарийвчлалтайгаар хэмжилт хийж гүйцэтгэх боломж олгоно. Ухаалаг антеннийг ровер болгон ашиглахаас гадна Бааз станц болгон ашиглах бүрэн боломжтой. Ус чийг, шороо тоос, доргионы хамгаалалттай энэхүү хүлээн авагч нь Бааз станц болон Байнгын ажиллагаатай GNSS станцаас (CORS) сигнал хүлээн авна. Ровероор зогсож хэмжилт хийхээс гадна алхах явцдаа хэмжих, машинаар явахдаа хэмжилт хийх боломжтойгоос гадна эдгээрт зориулагдсан зориулалтын тогтоогч хэрэслүүдийг Trimble компаниас шийдэж өгсөн байна. Машин болон мопед дээр ровероо тогтоогоод замын хэмжилтүүд болон байрзүйн зураглалын хэмжилт хийхэд маш хялбар бөгөөд тогтоогчууд, хөлнүүд нь хэрэглэхэд хялбар, хөнгөхөн, бат бөх байдгаараа бусад брэндүүдээс ялгардаг юм.
Trimble SPS-Байршил Тогтоох Системийн бүрэн танилцуулгыг татаж авах бол энд дарна уу.

Trimble SPS620, SPS720 маркийн тахеометрээр хэмжилт хийхэд зөвхөн нэг л хүн шаардлагатай бөгөөд тахеометр нь автоматаар ойлгогчоо дагаж хэмжих чадвартай юм. Авто зам, барилга байгууламжийн хэмжилтийн ажилд шаардлагатай нарийвчлалыг бүрэн хангах бөгөөд хүрэхэд бэрх газрыг ойлгогч хэрэглэлгүйгээр лазераар хэмжих бололцоог олгодог.

 Trimble-ийн SPS-Байршил тогтоох системийн бүрэн танилцуулгыг татаж авах бол энд дарна уу.



Trimble TS635, TS662 маркийн механик тахеометрүүд нь үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд өөр дээрээ хэрэглэхэд хялбар програм хангамжтай юм. Авто зам, барилга байгууламжийн хэмжилтийн ажилд шаардлагатай нарийвчлалыг бүрэн хангах бөгөөд хүрэхэд бэрх газрыг ойлгогч хэрэглэлгүйгээр лазераар хэмжих бололцоог олгодог.

Тримбл SPS-Байршил Тогтоох Системийн бүрэн танилцуулгыг татаж авах бол энд дарна уу.



Trimble компаниас GPS технологийг шинээр авч хэрэглэж буй компаниудад тусгайлан гаргасан энэхүү багц нь нарийвчлалын шаардлага хангасан, хямд үнэ бүхий шийдэл юм. Энэхүү багц нь:
Хэрэглэхэд хялбар
• Урд нь хэрэглэж байгаагүй шинэ хэрэглэгч байсан ч багажийг сайн ажиллуулж, хэмжилт хийж сурахад ердөө ганцхан цаг л зарцуулна. Монгол болон Англи хэл дээр тохируулан хэрэглэх бүрэн боломжтой.
Үнэ хямд
• Чанартай, нарийвчлал сайтай энэхүү багцийг хэрэглэснээр үүнд оруулсан хөрөнгө оруулалтаа богино хугацаанд эргүүлэн авч чадна.
Баазтай холбогдох
• GNSS Бааз станцаас сигнал авахаас гадна Байнгын ажиллагаатай Бааз станц буюу CORS-с сигнал авч ажиллана



Хэмжсэн бүх өгөгдлийг нэгтгэн удирддаг энэхүү контроллер нь Windows үйлдлийн системтэй, Зам болон барилгын салбарт зориулсан SCS900 програм хангамжийг багтаасан бөгөөд Монгол хэл дээр тохируулан ажиллах бүрэн боломжтой юм.
Бат бөх, удаан эдэлгээтэй
• Цаг агаарын бүхий л нөхцөлд бүрэн ажиллах бөгөөд ус, чийг, шороо, тоос доргионы бүрэн хамгаалалттай
• Контроллерийн дэлгэц нарны гэрэлд сайн харагдана
Контроллер дээрх програм хангамж нь хэрэглэхэд хялбар
• Контроллерт суулгасан SCS900 програм хангамжийг ашиглан маш хурдан хугацаанд нарийвчлалтайгаар зөв хэмжилт хийж чадна
• SCS900 програм хангамжийн тусламжтайгаар хэмжсэн өгөгдлийн эзлэхүүн, талбай зэргийг шууд контроллер дээрээ тооцоолох боломжтой

Хялбар холболтын шийдэл
• Trimble GNSS хүлээн авагчуудтай Блютүүтээр холбогдоно
• Trimble SPS GPS болон SPS тахеометрүүдтэй холбогдож ажиллана
Trimble алсын зайн холболт
• Trimble Connected Site шийдлийн тусламжтайгаар өгөгдлөө ажлын талбараас оффисруугаа шууд илгээх, контроллерийн дэлгэцийг алсаас удирдаж аливаа асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой тул таны цаг зав, мөнгийг хэмнэнэ
Trimble SPS-Байршил Тогтоох Системийн бүрэн танилцуулгыг татаж авах бол энд дарна уу.



Сайт мобайл нь контроллер, ухаалаг утас хоёрыг багтаасан орчин үеийн шилдэг бүтээгдэхүүн юм.

Хэрэглэхэд хялбар

  • Урд нь хэрэглэж байгаагүй шинэ хэрэглэгч байсан ч энэхүү сайт мобайлыг сайн ажиллуулж хэмжилт хийж сурахад ердөө ганцхан цаг л зарцуулна. Монгол болон Англи хэл дээр тохируулан хэрэглэх бүрэн боломжтой.

Хөнгөхөн, авсаархан

  • Trimble Сайт мобайл нь камер, ухаалаг утас, контроллер зэргийг багтаасан авсаархан төхөөрөмж юм
  • SCS900 програм хангамжийн тусламжтайгаар хэмжсэн өгөгдлийн эзлэхүүн талбай зэргийг шууд өөр дээрээ тооцоолох боломжтой


Контроллер, үүрэн телефоны модем, зөөврийн компьютер зэргээр ашиглагдах энэхүү таблет нь хэрэглэхэд хялбар, бат бөх, авсаархан бөгөөд SCS900 программыг Монгол хэл дээр тохируулан ажиллах боломжтой.



Энэхүү програм хангамж нь талбайн болон геодезийн инженерүүдэд зориулагдсан хэрэглэхэд хялбар функцтай програм бөгөөд TSC3 Контроллер, Trimble Сайт Мобайл, Trimble Сайт Таблет зэрэг дээр ажиллана.

  • Бульдозер болон Автогрейдерт зориулсан Trimble GCS900 машин удирдлагын систем
    Trimble GCS900 машин удирдлагын систем нь тэгшилгээний ажлыг хялбаршуулах, нарийвчлалийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, материалын хэрэглээг бууруулж үйл ажиллагааний зардалыг багасгана.

    Trimble GCS900 систем нь Глобал байршил тогтоох системийг (GPS) хутганы байршилыг нарийвчлалтай тодорхойлоход ашигладаг. 
  • Trimble Зам хучилтын удирдлагын систем

    Барилга замын гэрээт гүйцэтгэгч нь замын хучилт ажил хийхтэй холбогдон гарах мэдээллүүдийг машин удирдлагын системийн тусламжтайгаар тухайн машины операторын кабинд авчирснаар операторын таамаг, баримжаагаар хийдэг ажлууд болон хэрэглэгдэх материалын хэмжээг эрс багасгаж , хөдөлмөрийн бүтээмж , ашигтай ажиллах чадварыг ихээр нэмэгдүүлдэг. Мөн энэхүү систем нь хэрэглэгчийн ашиглалтын шаардлага нөхцлүүдээс хамааран 2D болон 3D бүхий сонголттой байдгаараа онцлог юм.

  • Экскаваторт зориулсан Trimble GCS900 машин удирдлагын систем.
    Trimble GCS900 машин удирдлагын систем нь ухах ажлыг хялбарчлах, нарийвчлалыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, материалын зарцуулагыг бууруулах ба үйл ажиллагааны зардлыг бууруулдаг.
  • LOADRITE® таны бизнесийн чиг хандлагыг тодорхойлно

    LOADRITE® бүтээгдэхүүн нь дугуйт ачигчид зориулсан жин хэмжүүрийн хэрэгслээр аж үйлдвэртээ тэргүүлэгч нь бөгөөд экскаватор, тээврийн машин туузан дамжуулагч зэрэг машин механизмд зориулагдсан жин хэмжилтийн системүүдийг шинээр санал болгож байна.

    LOADRITE жин хэмжилтийн систем нь “Худалдааны Хууль”-ийн зөвшөөрлөөр дэлхийн олон оронд танигдсан бүтээгдэхүүн юм.

  • Нягтруулалт хэмжилтийн систем
    Нягтруулалт хэмжилтийн систем нь нь операторууд, төсөл гүйцэтгэгч нар, төслийн эзэд нарт бүтээмжээ нэмэгдүүлэх ,ажлын талбарын баримтжуулалтыг хялбаршуулах гэх мэт хэд хэдэн давуу талыг олгодог. Trimble CCS900 GPS систем нь машины байрлалыг нарийн тодорхойлохын тулд GPS системийн хиймэл дагуулуудыг ашигладаг. Trimble CCS900 нягтруулалтын системийг ашигласнаар нягтруулалтын чанарыг 100% хянаж болно. Мөн систем нь онцгой нягтруулалтын шаардлагууд болон ашиглалтын өргөн хүрээг хангахын тулд цахилгаан эд ангиудыг хялбар шилжүүлэн суурьлуулах боломжтойгоороо уян хатан байдаг.

    Нягтрал хэмжилтийн систем нь операторт газрын гадарга доорх чийгшилтэй холбоотой асуудлууд, хатуу эсвэл зөөлөн хэсгүүд гэх мэт байгууламжийн материал дахь асуудлуудыг тодорхойлоход тусалж чаддаг. Мөн эдгээр хэвийн бус байдлыг мэдрэн операторт дохиогоор мэдэгдснээр , төсөл гүйцэтгэгч нар нь тэрхүү эргэлзээтэй талбайг хянан шалгаж , шаардлагатай бол засах , материалын жигд байдлыг нэмэгдүүлэх боломжтой юм. Үүний үр дүнд ажлын талбай дахь нийт зардал болон цаг хугацааг хэмнэж, үр ашиггүй ажиллагааг үгүй болгоно. Мөн түүнчлэн ажлын чанар болон замын суурь , дэд сууриудын эдэлгээний хугацааг нэмэгдүүлснээр хучигдсан гадаргууг дэмжинэ.

    Trimble GCS900 систем нь нягтруулалтын ажлыг чанартай удирдлагаар хангаж чадсанаар гараар шалгалтын тоог бууруулж ,шалгагч төхөөрөмжүүд шаардлагагүй болгоно.