The Cat Rental Store 976-7575 7368

КАТ түрээс

НЭВТРЭХ


The Cat Rental Store
 нь танд ажлаа хамгийн үр ашигтай гүйцэтгэх шилдэг шийдлийг мэргэжлийн түвшинд санал болгодог юм. Зам, барилга, уул уурхай, аж үйлдвэр, бетон зуурмаг, агуулах, хот тохижилтын ажил гээд төрөл бүрийн ажилд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг бид хамгийн таатай нөхцөлтэйгээр ханган нийлүүлэх болно.
Дэлхий даяар 1429 салбар бүхий The Cat Rental Store сүлжээ нь Таны бүхий л төрлийн ажлын хэрэгцээг бүрэн хангаж чадах Катерпилларын болон бусад нэр хүндтэй брэндүүдийн тоног төхөөрөмжүүд, багаж хэрэгслийг авах найдвартай эх үүсвэр юм.

Хэрэглэгч та шинэ болон ашиглагдсан тоног төхөөрөмжийг худалдан авах, түрээслэх, түрээслэж байгаад худалдан авах боломжуудын аль өөрт ашигтайг сонгоход тань манай зөвлөхүүд туслах болно. Бид танд хамгийн тохиромжтой, цогц үйлчилгээг хүргэх арвин туршлагатай. Хэрэглэгчдийнхээ үнэнч байдал болон харилцаа холбоо улам бататгаж бэхжүүлэхийн тулд бид хамгийн сайн үйлчилгээг болон Катерпиллар ба бусад дээд зэрэглэлийн үйлдвэрлэгчдийн нэр хүндтэй брэндийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг санал болгодог билээ. Та манай богино болон урт хугацааны түрээсийн үйлчилгээ, шинэ ба ашиглагдсан тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг сонирхож байвал ЯГ ОДОО дараах дугаар руу залгаж манай зөвлөхүүдтэй холбогдоно уу.

The Cat Rental Store (Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК, ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ)
Утас: +976 - 7575 7368

Яагаад заавал Cat Rental Store гэж?

Тоног төхөөрөмжийн эвдрэл бага

Манай тоног төхөөрөмжүүд нь чанартай, найдвартай, харьцангуй шинэ бөгөөд мэргэшсэн чадварлаг техникчид цаг тухайд нь шаардлагатай техник үйлчилгээг хийж, таны ажлын талбарт хамгийн найдвартай, бүтээмж өндөртэй тоног төхөөрөмжийг хүргэхэд гол анхаарлаа хандуулж ажилладаг юм.

Ажлаа илүү үр бүтээлтэй гүйцэтгэх боломж

Манай түрээсийн дэлгүүрийн санал болгодог сүүлийн үеийн технологиуд нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Хамгийн шинэлэг техник технологийн ололт, амжилтыг нэвтрүүлсэн Катерпиллар болон бусад алдартай брэндүүдийн тоног төхөөрөмжийг бид санал болгож байна.

Олон төрлийн тоног төхөөрөмжийг нэг дороос түрээслэх боломж

Бид 500 гаруй тоног төхөөрөмж бүхий хамгийн том түрээсийн парктай. Бетоны гар хөрөөнөөс эхлээд уул уурхайн нүсэр тоног төхөөрөмжүүд гээд бүгдийг бид түрээслэнэ.

Капиталын хөрөнгө оруулалт шаардлагагүй

Бид таныг бизнестээ хийх том хэмжээний хөрөнгө оруулалтаас чөлөөлж чадна. Таниас их хэмжээний хөрөнгийн зардал биш, харин тодорхой ажилд, тодорхой үед л хэрэгтэй тоног төхөөрөмжөө авч ашиглах зардал гарна. Манай Түрээсийн Дэлгүүрээс тоног төхөөрөмж түрээсэлснээр, хэмнэж чадсан мөнгөө бизнестээ тулгамдаад байгаа бусад хэрэгцээндээ зарцуулаад ашигаа нэмэгдүүлээрэй. Та тоног төхөөрөмж худалдан авч их зардал гаргахаас бизнесээ чөлөөлж чадна!

Элэгдлийн зардал гарахгүй

Тоног төхөөрөмжийг эзэмшигч нь байнга харьцангуй их зардал гаргаж байдаг. Харин Манай түрээсийн дэлгүүр нь танд тоног төхөөрөмжид зарцуулах байнгын зардалгүйгээр хамгийн сүүлийн үеийн технологийн тоног төхөөрөмжийг авч ашиглах боломжийг олгож байна. Одооноос эхлэн элэгдэж хуучирсан, зардал ихтэй тоног төхөөрөмжөөр ажлаа гүйцэтгэх шаардлагагүй боллоо!

Техник үйлчилгээний зардал гарахгүй

Одоо та техник үйлчилгээ хийх зардал ихтэй, нүсэр том байгууламж, багаж хэрэгслүүд, сэлбэг, эд ангийг худалдан авах гэж санаа зовох хэрэггүй боллоо. Бид түрээсийн гэрээнийхээ хүрээнд иж бүрэн техник үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэх болно.

Хадгалалтын зардал гарахгүй

Танд тоног төхөөрөмжөө хадгалах талбай, байгууламж хэрэггүй. Шаардлагатай үедээ шаардлагатай тоног төхөөрөмжөө биднээс авч ашиглаад, дуусах үедээ бидэн рүү залгаад л гүйцээ! Таныг дахин ашиглах хүртэл хадгалалтыг бид хариуцах болно.

Худалдан авахаасаа өмнө туршиж үзэх таатай боломж

Хэрвээ танд тодорхой тоног төхөөрөмжийг худалдан авах зайлшгүй шаардлага гарсан бөгөөд худалдаж авахаасаа өмнө ажлын талбартаа туршиж үзэн, таны шаардлагыг хангах эсэхийг баталгаатай мэдмээр байгаа үед бидэнд хандаарай.

Найдвартай үйлчилгээ

Бид ажлын хэрэглээ болон тоног төхөөрөмжийн талаар мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч чадна. Таны ажлыг илүү хялбар, өндөр бүтээмжтэй гүйцэтгэх боломжийг олгож, таны түрээсийн найдвартай, итгэлтэй эх үүсвэр байж чадна. Бидэн рүү залгахад л хангалттай.


Эцэст нь

Манай хамт олон танд зардал, чирэгдэл багатай шуурхай үйлчилгээ хүргэхэд бэлэн байна. Та яг одоо бидэн рүү залгаж тоног төхөөрөмжийнхөө хэрэгцээний талаар манай зөвлөхүүдтэй ярилцаарай!

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК
The Cat Rental Store Утас: 976-7575 7368


Facebook Twitter Google Plus