Бүтээгдэхүүний жагсаалт

Cat-аас баталгаажуулсан ашиглагдсан тоног төхөөрөмж
CAT-н dealer компани бага ашиглагдсан CAT брэндийн тоног төхөөрөмжүүдийг нарийн үзлэг оношлогоо, засвар үйлчилгээний дор хэрэглэгчдэд маш боломжийн үнээр санал болгодог билээ. Энэ нь яг л шинэ мэт найдвартай, чанартай тоног төхөөрөмжийг адил төстэй боловч чанар багатай шинэ төхөөрөмж авах үнээр авч байгаатай адил юм. Бидний өндөр шалгуурыг давсан машинуудад жинхэнэ Cat-ын сэлбэгээр бүх шаардлагатай засвар үйлчилгээг хийсний эцэст Caterpillar-ын баталгаатай бүтээгдэхүүн дахин бий болдог. Үр дүнд нь таны сэтгэл ханамжид нийцсэн, яг л шинэ мэт найдварт машин бий болдог. Үүнийг л Cat-аас баталгаажуулсан ашиглагдсан тоног төхөөрөмж гэдэг юм.

Ашиглагдсан тоног төхөөрөмжийн баталгаа
Caterpillar-н засвар үйлчилгээний өндөр шалгуурыг хангахын тулд мэргэжлийн засвар үйлчилгээний инженерүүдийн 140 цэгийн иж бүрэн үзлэгээр дамждаг. Үзлэгээр асуудалтай зүйлс илэрвэл нарийн мэргэжлийн засвар үйлчилгээний инженерүүд нь зөвхөн жинхэнэ Cat баталгаат сэлбэг ашигладаг. Тэд шинэ машин болтол нь засвар үйлчилгээгээ бүрэн гүйцэд хийдэг учраас та тос, филтер солих ч шаардлагагүй. Үүний дараа 3, 6, 12, 24 сарын 800-10,000 цагийн баталгааг тухайн машины мото цаг, мөн үйлдвэрлэсэн оноос шалтгаалан олгодог билээ.

Засварын түүх
Түрээсийн талбараас бидэнд олон машинууд ирдэг ба тэдгээрт хэрхэн засвар үйлчилгээ хийгдэж байсан бүрэн мэдээлэл бидэнд байдаг тул та худалдан авалт хийхээс өмнө бүрэн мэдээллээр бүх засвар үйлчилгээний түүхий мэдэх боломжтой. Дээрх иж бүрэн мэдээлэл нь таныг машинаа зарах болсон тохиолдолд дахин борлуулалтын үнэ цэнийг өсгөх давуу талтай.

70 гаруй бүрэлдэхүүн хэсгүүд хамгаалагддаг
Caterpillar-ын уртасгасан баталгаа нь хүч дамжуулагч, цилиндр гэх мэт 70 гаруй чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг хамардаг ба үйлдвэрийн баталгаа нь танд төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээний зардлыг хязгаарлахад тусална.


Брошюр үзэх